Хэн нь ЭХ ОРОНЧ вэ
2019-11-26

 

Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Өнөөдөр иргэн бүр тусгаар улс, түүхээрээ бахархаж, омогшиж байгаа. Басхүү  эх оронч гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуулт ч урган гарч байна.

 

Өнөөдрийн нийгэм, цаг үе хавар намартаа талбай дээр гаран жагсч, эх орон ард түмнийхээ төлөө цээжээ дэлдэн орилдог иргэний нийгмийн төлөөллийнхөн өөрсдийгөө “эх оронч” гэж зарладаг. Жагсаал цуглаан хийж, ард түмний нэр барьсанаар эх оронч болох уу.  Тэгвэл хаа нэгтэйгээс такси барих суухад  нийгмийн түмэн зовлон тоочиж улстөрчдийг үзэн ядан шүүмжлэх, өөрийнхөө үзэл бодлыг зорчигчдоо тулгах хувийн машинтай нэгэн ч басхүү эх оронч байхаар. Ганзагын наймаагаар хөлжиж,  түмний өмнөөс үйлчилж байгаа мэт худалдан авагчдадаа түмэн шалтгаан тоочиж суудаг суудаг наймаачид хийгээд гэнэт гэнэт олны өмнө гарч ирэн сүртэй дуулиантай мэдэгдэл хийдэг улстөрчид агаар нэгэн, эх орны төлөө зүтгэж байгаа, эх оронч гэдгээ мэдрүүлэх гээд зүтгэдэг  Харин өнөөдөр тэдгээрээс хэд нь татвараа төлж, хуулиа мөрдөж байна вэ?

 

Татварын газрын мэдээллээр бид 3 саяулаа ч, сонгогчдын насны 1.3 сая иргэн байдаг ч ердөө 400-хан мянга нь л татвараа төлж, эмнэлэг, сургуулийн үйл ажиллагааг санхүүжүүлж, эвдэрсэн замыг засч, гэрэл дулааныг түгээж, эх орныхоо дархан хилийг маналцаж байна.

 

Монгол Улсын татварын албанд бүртгэлтэй нийт татвар төлөгчдийг ангилаад үзвэл 50 хүртэлх сая төгрөгийн орлоготой 125685 бичил, жижиг аж ахуйн нэгж, 300 сая хүртэлх орлоготой 50796 татвар төлөгч, 300 саяас 1,5 тэр бумын орлоготой 7076 аж ахуйн нэгж, 1,5-6 тэр бумын орлоготой 7563 аж ахуйн нэгж, 6 тэрбумаас дээш орлоготой 448 аж ахуйн нэгж байдаг ажээ. Татварын ерөнхий газраас хийсэн мэдээллээр бол 1,5 тэр бумаас дээш орлоготой найман мянга гаруй аж ахуйн нэгжүүд нийт татвараас бүрдэх улсын төсвийн 97 хувийг бүрдүүлдэг байна.

 

Таны хүүхдийг боловсрол мэдлэгтэй болгож байгаа сургуулийг, таны аав ээжийг өвдсөн үед эмчилж байгаа эмнэлгийг, таны дураа хүрсэн үед уурлаж бухимдан жагсаж байгаа эрхийг, эх орондоо эрх таваараа жаргах боломжийг бүрдүүлж байгаа батлан хамгаалах салбарыг, энэ хотдоо амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа цагдаагийн байгууллагыг татварын мөнгөөр санхүүжүүлдэг.

 

Эвлэлдэн нэгдэж, жагсаал цуглаан зохион байгуулах нь хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ миний эрх бусдын эрхээр хязгаарладдаг. Гэтэл иргэний нийгмийн хөдөлгөөний жагсагчдын дийлэнх нь  эрхэлсэн тодорхой ажилгүй, сайн дурынхны төлөөллөөс бүрдсэн байдаг. Хэрвээ жагсаалд оролцож  байгаа нь тэдний ажил гэж үзвэл, авсан урамшууллаасаа татвар төлдөг үү?  Такси үйлчилгээнд зөвшөөрөл аваад явах тухай яриа гарахаар хэн хамгийн их эсэргүүцдэг билээ. Бид лангууны наймаачдаас төлбөрийн баримт нэхээд авч чаддаг бил үү?  

 

Харин хууль, дүрмээ мөрдөн, үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр бий болгож, эсвэл аль нэг байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж, татвараа цаг тухайд нь төлж, амьдралаа  дээшлүүлж байгаа мянга мянган бизнес эрхлэгчид, энгийн иргэд бий.  Тэдгээр татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсвийн нэгээхэн хэсэг бүрдэж байдаг. Тэд цээжээ дэлдэж, чанга хашгирч, хичнээн ардыг ажилтай болгож, амьдралд нь тус дэм болж байгаагаа зарлан тунхаглаад байдаггүй. Өөрсдийгөө бус бүтээгдэхүүнээ  л  сурталчилж, эх орны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ирсэн. Тиймээс ажлын байрыг бий болгож байгаа баялаг бүтээгч бизнесмэнүүдийн бол жинхэнэ эх орончид юм.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
Unen tatvar tulugch buh hun ekh oronch hun.
2019-11-28
ulaanbaatariin emegtei:
Tatwar tologchid jinhene eh oronchid
2019-11-28
zohin:
,,gal sonoogh ,, ontsgoi baidliin alban haagh ,, ,,tgagdaa ,, nar jinhen eh oronh hvmvvs mon bolnoo.
2019-11-27
chingis haan gej orildog hun bol ongiroo sagsuu hun. germanuud hitler gej gaihuulahgui baina france napaleon gehgui baina
2019-11-26
sain yavaadaa ataarhaj heregt hiihgui sain yavaanuudaaraa baharhaj yadarsandaa tusaldag hun bol eh oronch. eh oron bol gazar nutag + ard tumen tednii sain saihan amidral bilee
2019-11-26