Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг ёсчилно
2019-11-26

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгчид биечлэн хүргүүлсэн билээ. Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор  нотолж, баталгаажуулах, эсвээс хориг тавих зэргээ хариу хүргүүлэх хуулийн заалттай. 

 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгч  Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн энэ өдөр ёсчлохоор болжээ. 

 

Өнөөдөр 11:40 цагт Төрийн ордны 9 хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг ёсчилж, гарын үсэг зурах юм байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ёсчлох арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, бусад төрийн өндөр, дээд албан тушаалтнууд оролцоно.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ХУЦВАА МӨН
2019-11-26
ҮХЭЭРИЙН МУУСААН ШУНАЛТАЙ ХУЛГАЙЧ НАР МОНГОЛ ТӨРӨӨР МӨНЧ ИХ ТОГЛОЖ БАЙНА ДАА
2019-11-26
ИРГЭД:
Хориг тавих байлгүй дээ Хулгайч луйварчин нар өөртөөн тохируулан хууль бусаар Үндсэн хуульд засвар хийсэн Сонгуулийн дараа Ард түмэн цөм нэгдэж иргэн бүрийн оролцоотойгоор шинэ Үндсэн хууль хийнээ Муусаан хулгайч нар минь баярлах болоогүй шүү Шудраг ёс ялна үнэн ялна Таа муусан хараал идэж Үр үндэсгүй мөхөж толгойгүй чөтгөр болно Хараал идсэн хувхай толгойг чинь тойрч Ард түмэн баярын бүжэг хийж хүн бүр толойруу чинь нулимана
2019-11-26