Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхийг ёсчиллоо
2019-11-26

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан 95 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эхийг баталгаажуулах ёслол Төрийн ордны есөн хөлт танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:

 

-Монголчуудаа, УИХ-ын эрхэм гишүүд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа, анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталгаажууллаа. 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийн орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, дөрвөн удаа өргөн барьжээ.

 

Миний бие 2018 оны намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох, улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхийг эрс шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй байх аа. Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш хагас алхлаа. Уг нь нэг мөр шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан боловч бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй, сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож чадсангүй. Гэхдээ чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид найман жил хүлээхэд хүрнэ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаа хоцорно. Төр улс орныг удирдах зохицуулах чадвараа алдах, эрсдэлийг дагуулах нөхцөл бүрдсэн. Улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмблэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ.

 

Юуны түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүй сайн сайхан эрэмблэгдэх учиртай хэн ч мартаж болохгүй. Монголчууд сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг ёсчилж байна. Иргэн бүр унштугай, ухаартугай, дагатугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяар хуульт ёс тэгш үйлчилж, зон олон  шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтугай хэмээв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нөгөө хулгайч элбэгдоржоо л магтах гээд байгаа юм уу, аягүй бол тэр хулгайч өөрөө ч бичиж байхаасаа сийхгүй этгээд. элбэгдорж хулгайч шиг алтан гутал өмсөөд алцганаж байсан д орвол ийм энгийнээрээ байх чинь сайхан юм байнаа
2019-11-28
Чамд тэгээд нүцгэн байвал таалагдах юмуу хаашаа юм бэ.Шар дээлтэй болохоор нь хаан юмуу гэх энгийн болохоор нь адуучин гэх.Адуучин гээд яачихсан юм бэ хө
2019-11-28
Зочин:
ИЙМ ТОМ ЧУХАЛ ЗҮЙЛД НЭГ Ч ГЭСЭН МУУ МУУХАЙ НЭРТЭЙ ХҮН ОРОЛЦОЖ БОЛМООРГҮЙ ОРОЛЦООГҮЙ БАЙХ ГЭЖ БОДОХООС
2019-11-27
HUDALCH HULGAICHUUD IH JUJIG TAVIJ BNA DA
2019-11-27
Зээ:
2000 аад онд дээдэс маань урт шар дээлээр ижилсэж хаад ноёд гэдгээ харуулдаг байв, одоо ч адуучин шиг л дээл өмсдөг болж
2019-11-27
зочин:
нөгөө хулгайч элбэгдоржоо л магтах гээд байгаа юм уу, аягүй бол тэр хулгайч өөрөө ч бичиж байхаасаа сийхгүй этгээд. элбэгдорж хулгайч шиг алтан гутал өмсөөд алцганаж байсан д орвол ийм энгийнээрээ байх чинь сайхан юм байнаа
Чамд тэгээд нүцгэн байвал таалагдах юмуу хаашаа юм бэ.Шар дээлтэй болохоор нь хаан юмуу гэх энгийн болохоор нь адуучин гэх.Адуучин гээд яачихсан юм бэ хө
tur:
Turuuchiinh n bas 8 jil hoishiloh ym yrij bgaad tarsan odoo bas l 8 jil gej yriad bgaa n ymar uchirtai ve? Haana hen iim hugatsaa togtoogood bn? Huulind lav bhgui.
2019-11-27
Монгол:
Анхны коммунист гэх үндсэн хуульд хүртэл байгалын бйялаг, газрын хэвлий ард түмний өмч гэж зарласан байхад гадаадын империалистуудын гар хөл бологч этгээдүүд ард түмний өмчийг төрийн өмч нэрээр булааж авлаа. Өөрөөр хэлбэл 76 гишүүн, 20 гаруй сайд, ерөнхийлөгч, дээд шүүхийн гишүүн гэсэн 100-аад хүний өмч болголлоо. Нам гэдэг нэрээр халхавчлан төрийн эрхийг гадныхны эвээл дор удаан хугацаанд барихаар баталгаажууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 8 жилд өөрчлөхгүй гэсэн үндсэн хуулийн заалтгүй тул түүнийг дараагийн ард түмний парламент залруулна гэдэгт эргэлзэхгүй байна.
2019-11-26