ОХУ, Монгол улсын Ерөнхий сайд нар ирэх сард уулзана
2019-11-28

 

Ирэх сард болох ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын уулзалтад бэлтгэх асуудлыг ОХУ-ын дэд сайд Алексей Гордеев Засгийн газар хоорондын комиссын Оросын талын хуралдаан дээр хэлэлцсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн айлчлалын үеэр Орос, Монголын бизнес форумыг нээхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

"Зөвлөгөөнд оролцогчид ирэх 12 дугаар сард болох Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Монголын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын уулзалтын бэлтгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн" хэмээн мэдэгдэлд дурджээ.

 

Түүнчлэн сүүлийн гурван жилийн туршид хоёр орны харилцан бараа эргэлт тогтвортой өсч байгааг Гордеев онцолсон байна. Шинжээчдийн тооцоолсноор 2018 онд энэ үзүүлэлт нэг тэрбум 650 сая ам.доллар (2017 онтой харьцуулахад 20 хувь их)  харин 2019 оны нэгээс есдүгээр сарын хооронд дахин 13 хувиар өсчээ. 

 

"Хоёр орны хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудын жагсаалтыг гаргаж, Орос, Монголын ерөнхий сайд нарын хэлэлцээрийн хэлэлцэх асуудалд оруулах ёстой. Тиймээс салбар байгууллагууд саналаа гарган, хамтын ажиллагааны баримт бичиг бэлдэхийг хүсч байна" хэмээн дэд сайд өгүүлжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
1206:
Оросуудад МУ нь парламентын засаглалтай улс гэдгийг одоо хэр ойлгуулаагүйгээс болоод Женког повер гээд ойлгочихсон байна. Үнэн хэрэгтээ МУ-ын ЕС нь повер ш дээ. Тэр бол зөвхөн Путинтэй ярих статустай. Шинзо Абе хэзээ байхад Д.Медведевтэй уулзаад байлаа. Тэр зөвхөн Путинтай уулздаг. Үүнийг Гадаад яам мэддэггүй юм уу? ҮХНӨ-өөр мнай 9 бүр повер болж байгаа гэдгийг эртхэн Оросуудад ойлгуулаач дээ.
2019-11-28