Трампад илгээсэн "таагүй" урилга
2019-11-28

АНУ-ын Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж үзэн түүний импичментийг зарлах хэрэг үүсгэн, шалган, хэлэлцэж байгаа юм.

 

Үүнтэй холбоотойгоор Шүүхийн асуудлаарх төлөөлөгчдийн танхимын хороо Дональд Трампдыг ирэх сарын дөрвөнд болох импичментийн сонсголд суухыг урьжээ.

 

Энэ талаар бичсэн захидлыг хорооны тэргүүн Жерролд Надлер Ерөнхийлөгч Трампад илгээсэн байна.

 

"Та сонсголд оролцохыг хүсвэл аль болох хурдан, 2019 оны 12 дугаар сарын нэгний зургаан цагаас өмнө мэдэгдэнэ үү" хэмээн Надлерын захидалд өгүүлжээ. Түүнчлэн хорооны хурал дээр Ерөнхийлөгчийг төлөөлөх хуульчийг тодорхойлох асуудлыг шийдэхийг Трампаас хүссэн байна.

 

"Ерөнхийлөгч болон түүний өмгөөлөгч сонсголд оролцох нь албан журам биш харин давуу эрх, конгрессын зүгээс эелдэг хандаж буйгийн баталгаа юм. Хэдийгээр бид таныг энэ сонсголд урьж байгаа ч та гэрч болон баримт бичгүүдийг бидэнд өгөхөөс татгалзсан хэвээр байвал дарга зохих арга хэмжээг авах эрхтэй гэдгийг үүгээр сануулж байна" хэмээн захидалд онцолсон байна.

 

Трампын импичментийн асуудлаарх "Ерөнхийлөгчийн импичментийг зарлах үндсэн хуулийн үндэслэлүүд" сонсгол ирэх сарын дөрөвний 10.00 цагт товлогджээ. 

 

Трампын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэх болсон шалтгаан 

 

Ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп дахин нэр дэвшихээр хэдийнэ шийдсэн. Харин түүний өрсөлдөгчид дунд өмнө нь АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байден багтаж, улмаар иргэдийн дунд өөрөөс нь илүү нэр хүндтэй болсон нь Трампыг түгшээж эхэлсэн гэх. 

 

Улмаар  ирэх оны сонгуульд өөрийнх нь хүчтэй өрсөлдөгч байж мэдэх Жо Байденыг "дарж авах"-ын тулд түүний хүүтэй холбоотой хэргийг Украинд мөрдөхөд өмгөөлөгчид туслахыг Украины Ерөнхийлөгч Зеленскийд "даалгасан" тухай шуугиан өнгөрсөн намар  гарч, үүнээс үүдэн АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах яриа гарч эхлэсэн юм.

 

Тодруулбал, долоодугаар сард Трамп Зеленскийтэй утсаар ярих үеэрээ Байден болон түүний хүүтэй холбоотойгоор Украинд хэрэг үүсгэн шалгах эрмэлзэлтэй байгаа, Америкийн Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Рудольф Жулианид тусламж дэмжлэг үзүүлэхийг Зеленскийд  “найман удаа” сануулсан гэсэн мэдээлийг The Wall Street Journal анхлан  мэдээлсэн.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өмгөөлөгч Жулиани зургаа болон наймдугаар саруудад дээрх асуудлыг хэлэлцэхээр Украины албаны этгээдүүдтэй уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Украины Burisma хийн компани болон өөрийн хүү Хантертай холбоотой хэрэг мөрдөлтийг зогсоохын тулд Украинд дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй гэж өмгөөлөгч үзэж байгаа аж.  

 

Харин Украины эрх баригчид Жозеф Байден болон түүний хүүг аль алинийг нь ямар нэг гэмт хэрэгт буруутгаагүй хэмээн удаа дараа мэдэгдэж байв. 


Ийнхүү Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч болсон Байдены эсрэг хэрэг үүсгүүлэх сонирхолтой байгаа өмгөөлөгчдөө туслахыг Зеленскийд “даалгасан” гэх мэдээлэл баасан гаригт олон нийтэд цацагдсанаас хойш ихээхэн дуулиан тарьж, улмаар Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж үзэн импичментийн асуудал яригдаж эхэлсэн. 

 

Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын 24-нд АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах /импичмент/ ажиллагааг эхлүүлсэн талаараа мэдэгдэж байв. 

 

Төлөөлөгчдийн танхим тагнуулын тусгай хороо, гадаад харилцаа, хяналт, засгийн газрын шинэчлэлт, орлого, зарлагын асуудал эрхэлсэн, санхүүгийн асуудал хариуцсан хороод болон хууль зүйн хороонд Трампыг огцруулах асуудалтай холбоотойгоор тус тусын чиглэлээр шалгалт явуулахыг үүрэгдсний дээр, хуулиас дээгүүр хүн гэж байхгүй тул Ерөнхийлөгч хариуцлагад татагдах ёстой гэж мэдэгдэж байлаа. 

 

 

Импичмент ...

 

Импичмент гэдэг нь АНУ-ын Үндсэн хуульд зааснаар холбооны төрийн албан хаагчид, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч "улсаас урвасан, авлига авсан болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэнд буруутай гэдэг нь тогтоогдсон " бол тэднийг албан тушаалаас нь огцруулах замаар хариуцлагад татах үйл ажиллагаа юм.

 

АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах энэ төрлийн ажиллагааг ердөө гуравхан удаа санаачилж байсан бөгөөд импичментийг эхлүүлснээр Трамп албан тушаалаасаа огцорчихно гэсэн үг биш. 

 

Төлөөлөгчдийн танхим Трампын эсрэг буруутай үйлдлүүдийг нь тогтоох бол конгрессын гишүүд хуульзүйн холроонд асуудлыг шийдүүлэхээр шилжүүлэхийн төлөө санал өгнө. Буруутай гэж үзэх үндэслэл байгаа бол буруутгах дүгнэлт бэлтгэх юм байна.

 

Хуульзүйн хороо батласны дараа баримт бичгийг Төлөөлөгчдийн танхимын бүрэн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэхээр илгээх аж. Баримт бичгийг батлахад танхимын энгийн олонхын санал хэрэгтэй бөгөөд өнөөгийн байдлаар сөрөг хүчний Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх тул Трампыг буруутгах баримт бичгийг батлах бүрэн бололцоотой юм.

 

Ийнхүү баримт бичгийг батлавал Конгрессын Сенат руу шилжүүлэх бөгөөд энд шүүх ажиллагаа болох юм. Төлөөлөгчдийн танхим буруутгах тал болох бол сенатчид тангарагтны шүүхийн гишүүдийн үүрэг гүйцэтгэнэ. 

Ерөнхийлөгчийг огцруулахын тулд сенатчдын гуравны хоёроос багагүй буюу 67 санал шаардлагатай юм. 

 

Яг энэ шалтгааны үүднээс авч үзвэл Трамипыг огцруулах санал Сенат дээр батлагдана гэдэг бараг боломжгүй. Учир нь Конгрессын дээд танхимд Трампын сонгогдсон нам болох Бүгд Найрамдах намын гишүүд 100 суудлын 53-ыг эзлэж байгаа юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хангалттай олон трамп байгаа
2019-11-28
Зочин:
Трамп байхгүй бол АНУ сүйрнэ.
2019-11-28
хангалттай олон трамп байгаа
Зочин:
яг үнэн. трамп байхгүй бол АНУ сүйрнэ.
2019-11-28
Энхээ:
Өөр мэдээ уншиж харьцуулж сураа. Юү болоод байгааг мэдэхгүй байж худлаа юм орчуулж тавих юм.
2019-11-28
Trump-g buulgaval Amerik shuud suirne shuu
2019-11-28
Зочин:
яг үнэн. трамп байхгүй бол АНУ сүйрнэ.