Техаст газрын тосны үйлдвэр шатаж байна
2019-11-28

Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр АНУ-ын Техас муж дахь газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас үйлдвэр хоёр дахь өдрөө шатаж байгаа талаар NBC мэдээллээ. 

 

TPC Group-ийн газрын тосны үйлдвэрт газрын тос, химийн төхөөрөмжийн ажиллагаанд гэмтэл гарсны улмаас дэлбэрэлт болсон бөгөөд ойролцоо орших суурингийн байшингийн цонхнууд хагарч, цохилтын долгион хөрш Луизиана мужид хүрсний дээр  "бөмбөг дэлбэрч байгаа мэт" хүчтэй байсан гэж гэрчүүд өгүүлжээ. Мөн хиймэл дагуулаас ч дэлбэрэлтийн хүчийг тэмдэглэж авахуйц хүчтэй байсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Хоёр дахь өдрөө шатаж буй үйлдвэрт 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд  осол болсон газраас зургаан километрийн радиуст байх хүн амыг албадан нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлжээ.

 

Энэ ажлын хүрээнд нийтдээ таван хотын 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байгаа юм байна.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин