Иран: Америкийн тагнуултай холбоотой найман хүнийг баривчилжээ
2019-11-28

 

Энэ сарын 15-наас Иранд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлж, улс орон даяар эмх замбараагүй байдалд шилжсэн. 

 

Энэхүү олон нийтийг хамарсан эсэргүүцэлтэй холбоотойгоор АНУ-ын Тагнуулын төв газартай холбоотой найман хүнийг  баривчилсан талаар Ираны Тагнуулын газар мэдэгджээ. 

 

"Эсэргүүцлийн ажиллагаанд оролцож, тагнуулын байгууллагын тушаалыг гүйцэтгэж байсан зургаан хүн, түүнчлэн гадаад руу илгээх зорилгоор мэдээлэл цуглуулж байсан хоёр хүнийг баривчилсан" хэмээн Тагнуулын газрынхан мэдээлснийг IRIB агентлаг дамжуулжээ. 

 

Эргэн сануулахад, Иранд бензиний үнэ өссөний улмаас олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал үүсч, улмаар эмх замбараагүй байдалд шилжсэн юм. Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр энэ улс даяар интернет тасарч, үүнд оршин суугчид эрх баригчдыг буруутгаж байв. 

 

Энэ эсэргүүцлийг АНУ ихээхэн дэмжсэний дээр Ираны төрийн байгууллагуудын Фейсбүүк, Инстаграмм зэрэг олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсуудыг хаахыг уриалж байлаа. 

 

 

Дэлхийг бүрхсэн "өвчин": Зургаан орон үймж байна

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин