Монголчууд Нигер улсын иргэнтэй хуйвалдаж, мөнгө угаажээ
2019-11-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн үед Нигер улсын иргэд манай улсад ирж гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Өнгөрөгч нэгдүгээр сард олон улсын шуудан илгээмж ашиглан мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг нэвтрүүлэхийг завдсан Нигер Улсын дөрвөн иргэнийг Хар тамхитай тэмцэх газраас саатуулсан билээ.

 

Тэгвэл мөн тус улсын иргэн Монгол Улсын иргэдтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж шүүхэд шилжүүлжээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Э нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг 2019.11.07-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.  

 

Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн яллагдагч Э нь Монгол Улсын иргэн Х, Г, А нартай бүлэглэн 2018 оны зургадугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сарын хооронд гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулсан. Улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулжээ.

 

Тодруулбал "Лонати СПА" ХХК-ийг 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр, "Делуксе мулти сервисес СРЛ" ХХК-ийг 2018 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан байна.

 

Улмаар цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөдөлд оруулж Бүгд Найрамдах Турк Улсын "Алпин чорап" компанийн Итали Улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан "Делуксе мулти сервисес СРЛ"  ХХК-ийн еврогийн дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234,00 евро буюу 702, 861, 120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагааас зайлхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзнэ гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг.

 

Үүний дагуу Нигер улсын иргэн Э нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дахь хэсэгт зааснаар, 17.3-3.2 дахь  хэсэгт зааснаар, 20.3-1 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлджээ.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Удахгүй ДОХ тараах компанит ажлыг Африк тивийн хамгийн хоцрогдсон, гэмт хэргээрээ тэргүүлдэг орнуудын оркуудтай монгол оркууд хамтран хийх юм байна л даа.
2019-11-29
Африкийн эрүүгийнхэн хүртэл өсөн цэцэглэх боломжтой хөрстэй байна гэдэг...
2019-11-29
Бараг л үнэн байх даа. Хоёр зуун хэдэн мянган еврогийн мөнгө угаалт гэж юу байхав дээ. Хэдэн тэрбумаар нь угаадаг юм биш үү. Монголын цагдаа нар ээлжит өнгөлөн далдлалтаа хийж жараахай намнасан л бололтой.
2019-11-28
За ер нь бол том том акулуудын их мөнгөний хэргийг далдалж, хэрэг илрүүлсэн болгож харагдуулах зорилготой жижиг жараахайнуудыг намнаж байгаа биз дээ. Тэгээд одоо энэн дээрээ нэг их сүр болж, хэрэг шийдсэн амжилттай шүүх цагдаа гэж цээжээ дэлдэцгээх биз. Төрийн томчуудын мөнгө угаалт, монгол банкны ерөнхийлөгчдийн хэрэг, офшор бүгд энэ хэргийн ард нуугдаад өнгөрнө. Харж л байгаарай. Аягүй бол Зоригийн хэрэг шиг хүчээр хэрэг тулгаа биз.
2019-11-28
Бараг л үнэн байх даа. Хоёр зуун хэдэн мянган еврогийн мөнгө угаалт гэж юу байхав дээ. Хэдэн тэрбумаар нь угаадаг юм биш үү. Монголын цагдаа нар ээлжит өнгөлөн далдлалтаа хийж жараахай намнасан л бололтой.
Zayagui archaagui mglchud hujaagiin kolon bolvol taarsan teneguud
2019-11-28
зочин:
их сүжрээд байвал дохтой д болнодоо.өөр яахав
2019-11-28
irgen:
yhej baisan teneg mongolchuud afrikiin 54 ornii hamgiin gemt heregten ulsuudtai yaj yavaad holbogdchihdog bainaa ??? hamgiin aimaar hymyys !!! mongold yaj orj irsen eh survaljiig ni olj shalgah heregtei shdee...
2019-11-28
зочин:
ийм болохоор л монгол улс мөдхөн хар дансанд орно.
2019-11-28