Монгол Улс Австралид 45 мянган ам.долларын тусламж үзүүлнэ
2019-11-28

Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарсны улмаас зургаан хүний амь нас үрэгдэж, эд материалын их хэмжээний хохирол учраад байна.

 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 45 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов.

 

Тус улсад Монгол Улсын 7000 гаруй иргэн сурч, амьдардаг бөгөөд ихэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг юм. Монгол иргэд 4000 гаруй австрали долларын хандив цуглуулж Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөөр болжээ.

Shuud.mn
Сонин хачин
a:
australia mongold elchinge beedeggui bidniig doosh ni boddog baihad manaih ingeh shaardlaga baisan uu?
2019-12-01
Ядуу байж яах нь вэ дээ өөрөөсөө харамлаж өгч байгаа наад инээдмийн мөнгө баян оронд юу ч биш ш дээ
2019-11-28
Манайд элчингээ хүртэл нээхгүй үл тоож байхад бид бага ч гэсэн алгаа дэлгээд царайчлаад байх шаардлага бна уу
2019-11-28
Zuv anu australia bo bidnii 3 dagch hursh yum.
2019-11-28
Ha ha. Yaamai daa sdaa
2019-11-28