Бразилийн Ерөнхийлөгч асан 17 жилийн хорих ялаар шийтгүүлэв
2019-11-28

Бразилийн мужийн холбооны шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Луиса  Инасиу Лула да Силваг авлгиын хэрэгт буруутай гэж үзэн, шийтгэлийн хугацааг нэмэгдүүлэн, 17 жил нэг сар хорих ял оноожээ.

 

"Холбооны мужийн шүүхийн комисс ерөнхийлөгч асан Луиса Инасиу Лула да Силваг авлига авсан_ мөнгө угаасан хэрэгт буруутгасан яллах тогтоолыг санал нэгтэйгээр батласан. Шийтгэл нь 17 жил, нэг сар, 10 өдөр байна" хэмээн шүүхээс гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Ингэснээр Бразилийн ерөнхийлөгч хоёр дахь удаагаа ялын тогтоол авч байгаа нь энэ бөгөөд өмнө нь түүнийг өөр хэргээр буруутай гэж үзэн нэг жил долоон сарын хугацаатайгаар 2018 онд шийтгэж байв.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголд торгуулаад өнгөрөх юманд Бразилд 17 жил өгсөн байна
2021-11-18
Зочин:
Шудрага хуультай улс оронд ч сайхан юмаа. Манай төрд байгаа луйварчид ийм хуультай улс оронд байсан бол бүгдийнх нь яс нь цайгаад шороонд булаастай байгаа.
2021-03-02
Бразиль улс гэмт хэргийн үйлдэл, эмх замбараагүй байдлаараа дэлхийд толгой цохидог улс. Гэхдээ манайхаас ялгаатай нь гэмт хэрэг үйлдсэн дэдсүүддээ ял өгч, түүнийг нь эдлүүлдэг барамнууд байгаа юм.
2019-11-29