Ирак: Жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, олон хүн амиа алджээ
2019-11-28

Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүгт 350 км зайд байрлах Эн-Насири хотод жагсагчид болон цагдаагийнхны хооронд лхагва гаригт  мөргөлдөөн гарсны улмаас найман хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, олон хүн амиа алдсаны зэрэгцээ 50 орчим хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

 

Энд дуулгахад, өнгөрсөн сарын эхээс Иракд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм. Жагсагчид Засгийн газрыг огцрох, авлига, ажилгүйдэлтэй тэмцэх, амьдралын нөхцөл байдлыг сайжруулахыг шаардаж байгаа.

 

Эсэргүүцэл эхэлснээс хойш жагсагчид хууль сахиулагчидтай хэдэнтээ мөргөлдсөн бөгөөд эмх замбараагүй байдал, мөргөлдөөний улмаас 300 гаруй хүн амиа алдаж, 15 мянган хүн шархаджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Саддам Хуссейны үед ийм олон хүн үхэж байсан юм уу. Өөрөө өөрсдийгөө болгож байсан төр улсыг самархаар ямар үр дагавар гарч байна вэ дээ.
2019-11-28