Хар Баасан гарагийн сүүлийн хямдрал
11 өдөр

 

Америкт “Хар Баасан гараг” гэгддэг өдрийг Талархлын баярын дараах Баасан гараг гэж үздэг ба Зул сарын баярыг хүртэл үргэлжилдэг томоохон худалдаа наймааны улирлын эхлэл юм. Талархлын баярын өдөр нь жил бүрийн 11-р сарын дөрөв дэх Пүрэв гараг байдаг.

 

Харин “Хар” гэх болсон шалтгааныг хоёр янзаар тайлбарласан байдаг аж.

 

  • Өнгөрсөн зуунд худалдаа, наймаа эрхлэгчид жилийн ихэнх хугацаанд буюу нэгдүгээр сараас 11-р сар хүртэл алдагдалтай ажиллаж байгаад зөвхөн Талархлын баяраас эхлээд Зул сарын баярыг дуустал хугацаанд жилийн гол ашиг орлогоо олдог байжээ. Үүнийг нягтлан бодох бүртгэлдээ тэмдэглэхдээ алдагдалтай өдрүүдийн дүнгээ улаан бэхээр, ашигтай өдрүүдийнхийг хар бэхээр бичдэг байсан гэнэ. Тиймээс Талархлын баярын дараах Баасан гарагаас эхлэн бүртгэл нь хар бэхээр бичигддэг байсан тул “Хар Баасан гараг” гэх болсон байна.

 

  • Баасан гарагт худалдаа наймаа нэмэгдэж, дэлгүүрүүдийн ачаалал нэмэгддэг байсан тул энэ үеэр ажиллаж байгаа дэлгүүрийн ажилчдад хүнд буюу хар өдөр болдог байсантай холбоотой ч байж магадгүй гэнэ.

 

Ямар ч шалтгаантай байсан гэсэн энэхүү Хар Баасан гарагийн хямдрал дэлхийн нийтийг хамарсан хамгийн том хямдрал болсон юм. Америк улсаас эхлэлтэй боловч өдгөө дэлхий нийтээр, сүлжээ дэлгүүрүүд, бүх төрлийн брэндүүд маш их хямдарч, худалдан авагчдыг баярлуулдаг билээ. Худалдан авагчид хүссэн бараагаа авахын тулд шөнө дэлгүүрийнхээ гадаа урт дараалал үүсгэн хямдарсан бараа бүтээгдэхүүнээ авахаар дугаарладаг билээ.

 

Манай улсад ч  мөн адил энэхүү хямдралыг зарладаг болоод удаж байна. 11-р сарын сүүлийн өдрүүдээр та бүхэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан аваарай. Бүх бараа бүтээгдэхүүний хамгийн доод үнэ зөвхөн энэ л өдөрт зарлагдах болно. Дэлхийн 30 гаруй брэндийн цахилгаан бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг PC mall дэлгүүр энэ өдөр, цахилгаан бараандаа хамгийн хямд үнийг санал болгох болно. Dell, Acer, ASUS, HP, Lenovo брэндийн суурин болон зөөврийн компьютерийг хар баасан гарагийн хямдралд орж 200,000 төгрөгөөс 1,600,000 төгрөг хүртэлх дүнгээр бодит хямдарлаа. Та бүхэн энэ өдөр PC mall-ийн салбар дэлгүүрүүдээр зочлон хамгийн хямд үнэтэй цахилгаан барааг худалдан аваарай.

 

Онланай дэлгүүр: www.pcmall.mn

 

Утас:  75753535, 95953535, 93353535, 99903535 - оператортой холбогдох

Shuud.mn
Сонин хачин