Галын нөмрөг хүлээлгэн өглөө
2019-11-29

 

Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт Засаг даргын тамгын газрын “Цэргийн штаб”-аас 71 ширхэг галын нөмрөг хүлээлгэн өглөө. Тус галын нөмрөгийг аймгийн “Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зардлаас шийдвэрлэн, “Нанопланет” ХХК-аас нийлүүлсэн юм.

 

Галд тэсвэртэй шилэн хөвөнгийн орцтой материалаар хийгдсэн тус нөмрөг нь объектын болон ой, хээрийн түймрийн үед биеэ далдлан, гал гарч буй орчноос дайжих, мөн эхлэн гарч байгаа галыг дарж унтраахад зориулагдсан байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин