Боксын шүүлт шударга болох уу
2019-11-29

Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ноос томилогдсон IOC Boxing Task Force комиссын бүрэлдэхүүн тамирчидтай уулзаж, ул суурьтай судалгаа явуулсны дүнд “Токио-2020” олимпийн эрх олгох тэмцээн болон тус олимпийн боксын тэмцээний зааврыг батлан гаргажээ. Ингэснээр тулааны раунд бүрийн дараагаар дүнг нийтэд харуулж байхаар шийдвэрлэсэн байна.

 

Боксын спорт нь шүүлтийн хувьд байнга хэл ам дагуулж ирсэн төдийгүй сүүлийн жилүүдэд удирдлагын хямралд өртөж, ОУОХ-ноос үйл ажиллагаанд нь хяналт тавихаас өөр аргагүй болсон юм.

 

IOC Boxing Task Force комисс нь “Токио-2020” олимпийн наадамд оролцох боксчдын эрх ашгийн үүднээс асуудалд хандан Олон улсын боксын холбооны зохих дүрэм журмыг шинэчлэн, шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж эхэлжээ. Тухайлбал “Рио-2016” олимпийн наадам шүүсэн 36 шүүгчийн бүгдийнх нь эрхийг хасч, “Токио-2020” олимпийн эрх олгох болон олимпийн тэмцээнүүдэд ажиллуулахгүйгээр шийдвэрлэв.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain zuv
2019-11-30