Эрдэнэсийн хулгайчийг илчилсэн хүнд 500 мянган евро амлав
2019-11-29

Германы Дрезден хотоос Веттинүүдийн хаадын угсааны эрдэнэсийн санг хулгайлсан хэргийг илрүүлэхэд туслан, дээрэмчдийн талаар мэдээлэл өгсөн хүнийг 500 мянган еврогоор шагнана гэж Германы цагдаагийн газар мэдэгджээ. 

 

"Гэмт хэргийг илрүүлж, хууль зөрчигчдийн байгаа газрыг олох эсвэл тэднийг баривчлах, хулгайлагдсан эрдэнэсийг олоход туслах мэдээлэл өгсөн хүнд 500 мянган еврог шагнал болгон өгнө" хэмээн Саксонийн цагдаагийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн энэхүү дуулиант хэргийг мөрдөхийн тулд 40 хүнээс бүрдсэн тусгай комисс байгуулагдсан талаар  мэдэгдэлд онцолсон байна.

 

Энд дуулгахад, 11 дүгээр сарын 25-нд дээрэмчид Дрездений музейг цахилгаан эрчим хүчээр хангадаг станцыг шатаан, барилгын цонхоор дотогш нэвтэрсэн байна. Улмаар очир эрдэнэ зэрэг үнэт зүйлстэй эрдэнэсийн хайрцгийг хулгайлсан бөгөөд үүнээс үүдэх хохирол нь хэдэн тэрбум еврод хүрнэ гэж цагдаагийнхан мэдээлжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongoliin erdenesiin sangaa shalgaj toolj uzmeer bna...zahiral gegdeh Eebiigiin duu ohin terbumtan gej höröngö orlogiin meduulegtei baidag
2019-11-29
Зөнч:
Бага шагнал байнаа. Том шагналтай бол мэргэлээд хаа байгаагий нь шууд хэлээд өх байлаа
2019-11-29
Зочин:
манайд ингэдэг болоосой, нөгөө хулгайч элбэгдорж хаа хаанаас энхтүвшин нь ч байна уу өөр хэн хэн гэдэг, зураач зураач биш, урлагийн урлагийн биш этгээдүүдээр ямар ямар эрдэнэс, хуучны хосгүй эдлэл, тэр тусмаа дахин давтагдашгүй уран зургууд хулгайлуулсныг нь мөн ч олон хүн баримтаар гаргаж ирэх байх даа. зарлахгүй байгаа болохоос заримыг нь ч нэгжлэгээр олсон гэдэг
2019-11-29