М.Билэгт: Малчид өвс, тэжээлийг хямдруулж авахыг хүсээгүй
2019-11-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн М.Билэгтийн  отроор өвөлжиж байгаа малчдад анхаарал хандуулж, Засгийн газар шийдвэртэй арга хэмжээг авах тухай асуултад Шадар сайд Ө.Энхтүвшин: 

-Баруун аймагт өвөлжилт нэлээн хүнд байгаа. Улсын нөөцөөс хөрөнгө гаргаж, отор нүүдэл хийж байгаа аймагт. Малчдаа оторлож байгаа аймаг, сумын удирдлагуудад байнгын штаб байгуулж ажиллах үүрэг чиглэл гаргасан. Өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувь хямдруулж олгож байгаа. Малын хөлийн татвар авахгүйгээр зохицоод өвөлжихийг бүх аймагт үүрэг болгосон. Махны  экспортыг авах газарт нь өгөх хэрэгтэй хэмээлээ. Үүнд УИХ-ын гишүүн М.Билэгт:  

-Өвсийг үнэгүй болгоно гэнэ, тэжээлийг хямдруулж өгнө гэнэ. Энэ чинь яамтай холбоотой олгархиудын хийж байгаа ажил. Экспортод гаргах боломж бий байхад гарцыг нь гаргаж өгөөч гээд байгаа. Малчид өвс, тэжээлийг хямдруулж авахыг хүсээгүй. Эрээнд байгаа хятадууд Монголоос гурил, мах, махан бүтээгдэхүүнээ хэрэглэж байна хэмээн байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Байгаль хамгаалах асуудал орон нутгийн иргэдийн үндсэн асуудал. Тусгай хамгаалалттай газар гээд нутгийн иргэдээс салгаад байдаг. Нутгийн иргэд байгаль хамгаалах, түүний дагалдах баялгийг зохистой ашиглах тал дээр оролцож чаддаггүй. Орон нутгийн байгаль орчны захиргаатай хамтарч ажиллах тал дээр муу байдаг. Энэ асуудал орж байна уу. Орон нутагт орлого төвлөрүүлэх чиглэлээр өөрчлөлт хийгдэж байна уу?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат

-Шат шатанд хүндрэл байгаа. Орон нутгийн удирдлагууд асуудал үүсгэдэг. Тухайн байгууллагатай хариуцлага тооцож чаддаггүй. Урт  нэртэй хууль дээр хамгаалалтын бүсийг тусгайлан зааж өгсөн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого орон нутагт хангалттай байгаа. Гэхдээ тухайн орон нутаг зарцуулах тал дээрээ муу байгаа. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Баруун аймгийнхан хадлан бордоогоо өөрсдөө сайн бэлдэж өвөлжилтийн бэлтгэлээ хангаж баймаар юм бусдын өмнөөс мал маллаж байгаа аятай жил бүр улсаас тусламж авдагаа болимоор юм
2020-01-05
энэ хүн эрүүл биш тэнэг, тэнэг биш бол байнгын согтуу явж байдаг байх... ийм авгай төрд байхаар яаж ч монгол олигтой хөгжих бэ дэээ... иймэрхүү байгаа нь аз.................:
энэ хүн эрүүл биш тэнэг, тэнэг биш бол байнгын согтуу явж байдаг байх... ийм авгай төрд байхаар яаж ч монгол олигтой хөгжих бэ дэээ... иймэрхүү байгаа нь аз.................
2019-12-03

ИНГЭЖ Л ХЭЛСЭН ШД ...:
ҮХЭР МАЛ ӨВС ИДНЭЭ. ... ҮНЭГҮЙ НЬ ОЛООД ИДНЭЭ.... ЦАДАХАА МЭДЭХГҮЙ ИДНЭЭ... ЦААНА НААНАГҮЙ Л ИДНЭЭ ... ГЭЖ ХЭЛСИЙШД
2019-12-01
махны үнэ:
мал бол хувийн өмч,мал малла гээд хүчээр тулгасан юм байхгүй,малчид харин махны үнээ хүчээр тулгаж зардаг,малчид эсвэл татвар төл эсвэл юу ч битгий үнэгүй ав 3 сая хүн 60 сая мал хаана байгаан тэр хөнгөлөлт аваад буурсан махны үнэ, улс төрд гарья гэсэн гаруудын малчидийн саналыг авах гэсэн хөгийн арга
2019-11-29
Гүйцээ:
Шинэ жил болохоор өвлийн өвгөн ирнэ
2019-11-29
зочин:
Cумын дарга нар -Vнэгүй авах ёстой ..гээд л дайрчдаг шдээ.. Tэгээд улсаас, хандиваар цугларсан өвс тэжээлийг сумынхаа малчдад дамлана, өөрсдийн үзэмжээр тараана.Mанай суманд нэг 2 хүнд гарын хүүхэн байдаг. захиргааны хэдтэй бавалцаад тусламжийн тэжээл өвснөөс хоцроно гэж ер үггүй..
2019-11-29
Юун хямдруулах гэж. Зүгээр авах гэж байгаа л санаа нь тэр. Үнэгүй юманд нугасгүй шүү дээ тэд. Бүх юмыг үнэгүй л шаачиах бодолтой
2019-11-29