Хуванцар соруул болон уут ашиглахыг хориглов
2019-11-29

 

Канадын Ванкувер хотын зөвлөл ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн хуванцар соруул ашиглахыг, 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс гялгар уут ашиглахыг хориглосон талаар Reuters  агентлаг мэдээллээ. 

 

Энэ шийдвэр нь нэг удаагийн хуванцар уут, сав ашиглахыг багасгах стратегийн хүрээнд гарсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Канадын эрэг дагуух хог хаягдлын гурван хувь нь гялгар уут болон хуванцар соруулууд байдаг гэнэ. 

 

Энэ оны зургаадугаар сард Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэл хийхдээ 2021 оноос эхлэн "хортой" хуванцар эдлэлүүдийг ашиглахыг хориглоно гэж онцолж байлаа. Энэ шийдвэр нь Номхон далай дахь хуванцарын хаягдлыг багасгахад чиглэгдсэн хэмээн тайлбарлаж байв. 

 

Дашрамд дуулгахад, 2050 он гэхэд далай тэнгис дэх хуванцарын хаягдал загаснуудаас ч их болно гэж Дэлхийн эдийн засгийн форум үзэж байгаа юм. Жил бүр далай тэнгист хаягддаг хогны нэг хувь нь хуванцар соруул байдаг аж.

 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүнсний бүтээгдэхүүнийг хуванцар саванд биш, шил төмөр саванд хийж байх хэрэтэй.
2019-11-29