Төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан зөрчлийг шийдвэрлэжээ
2019-11-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2019 оны 3 дугаар улиралд иргэдээс албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 553 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Сүүлийн саруудад албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан гомдлын тоо илт нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан гомдол, мэдээллийн 5 нь албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой байх бөгөөд хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичгийг хүргүүлэв. 

 

Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтээс харахад орон нутагт хэрэгжүүлж буй Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан болон бусад худалдан авах үйл ажиллагаатай холбоотой, хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл гаргаагүй зэрэг зөрчил түгээмэл гарч байна.

 

Цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцөлийн талаар анхааруулсан зөвлөмж, чиглэлийг АТГ-аас төрийн байгууллагуудад тухай бүр хүргүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
ds:
Medegdel hurguuleed yadag ym? Dandaa l hen 1 erh medelten namiin goojuuruud l halaasnii tsagaan luivarchid bolood bgaag deer dorgui medej bgaa gevch erh medeltenguud ter bugded zoriulsan huusun huuli batlaad bhd ATG gej ner hemeesen erh medelgui medegdel l hurgeed bdag surjin nertei darjin gazar bh shaardlaga bn uu?!!!
2019-12-01