ФОТО: ТОП-той үдэш
2019-12-02
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монголын загвар зохион бүтээгчдийн ур ухаан, оюун билэг шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийг алдаршуулах зорилго бүхий  “Гоёл” наадам 32 дахь удаагаа болж шилдгүүдээ тодрууллаа.

 

“Гоёл 2020” наадмын Топ моделиор Д.Долгион шалгарч отгон топоор өргөмжлөгдөв. Загвар өмсгөч Д.Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан. Мөн 2015 онд Хогконг улсад зохион байгуулагдсан Дэлхийн энх тайвны миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн Монгол улсаас анх удаа оролцож, шилдэг 15-ын нэгээр шалгарч тусгай байрын шагнал хүртэж байсан. Түүнчлэн  2017 онд "Гоёл 2017" наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчийн шагналыг хүртэж байсан юм.

 

Д.Долгион өнгөрсөн онд дэлхийн 190 гаруй орны гоо бүсгүй оролцдог "Miss Universe" тэмцээнд Монголоос анх удаа улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн билээ. Тэгвэл энэ онд "Гоёл" наадмын топ модель өргөмжлөл хүртэж амжилтаа дахин бататгалаа. 

 

Харин энэхүү наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит ГРАНПРИЙГ “Bortua” брэнд хүртсэн байна.  Харин “Гоёл 2020” наадмын шилдэг загварын товчоогоор “Эвсэг” кашмер тодорчээ.

 

Энэ жилийн наадамд “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” зэрэг брэнд өөрсдийн ур хийц шингэсэн загваруудаа танилцуулсан юм.  

 

“ГОЁЛ 2020” НААДМЫН ШИЛДГҮҮД:

 

  • Тусгай шагнал "Алтжин" брэнд

 

  • Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор

 

  • Шилдэг Үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр

 

  • Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа

 

  • Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани

 

  • Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал

 

  • Үндэсний хувцасны Шилдэг дизайнер  “Эртний Монгол хийц” компани

 

  • Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа

 

  • Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир

 

  • Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн

 

  • Шилдэг Фото модель Д.Халиун
Shuud.mn
Сонин хачин
II la la:
darwaital gedeg dee bas darwaital budjee
2019-12-03
Zochin:
Ene Doligoon yu ni saihan baigaan hamgiin saihan ohid bvsgvichvvd zvgeer bidnii dund yawj bna ted bol ene awgai hvvhnvvdees 100% ilvv vnen vzesgelentei tansag
2019-12-02
Монгол газрын алтны магнат, онгон дагшин газарт халтай Мянганбаярын ээлжит хатан тодоров уу даа?
2019-12-02