Аваргууд нэг хэсэгт багтжээ
8 өдөр

 

2020 оны Европийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа бямба гаригт болж, оноолт гарлаа. Хуучин тивийн 24 шилдэг баг дараах байдлаар хуваагджээ.

 

A хэсэг (Ром/Бакуд тоглоно): Tурк, Итали, Уэльс, Швейцар

 

B хэсэг (Копенхаген/Санкт-Петербург): Дани, Финланд, Бельги, ОХУ

 

C хэсэг (Aмстердам/Бухарест): Нидерланд, Украин, Aвстри, Плэй-оффын D-A хэсгийн ялагч

 

D хэсэг (Лондон/Глазго): Англи, Хорват, Плэй-оффын С хэсгийн ялагч, Чех

 

E хэсэг (Билбао/Даблин): Испани, Швед, Польш, Плэй-оффын В хэсгийн ялагч

 

F хэсэг (Мюнхен/Будапешт): Плэй-оффын А-D хэсгийн ялагч, Португал, Франц, Герман Европийн АШТ ийнхүү анх удаа 12 өөр хотод явагдах үйл явц улам ойртлоо.

 

Сугалааны байдлаас харахад 2014 оны дэлхийн аварга Герман, 2016 оны Европийн аварга Португал, 2018 оны дэлхийн аварга Франц гэсэн сүүлчийн гурван том тэмцээний тэргүүн багууд нэгэн (F) хэсэгт оржээ. Бусад хэсгийн хувьд жигдхэн багууд багтсан гэхэд болно. Европийн АШТ 2020 оны зургадугаар сарын 12-нд Ром хотноо Турк-Италийн багийн тоглолтоор эхлэх бөгөөд хэсгийн шатны тоглолт зургадугаар сарын 24-нд өндөрлөх юм.

 

Шөвгийн 16-гийн тулаан зургадугаар сарын 27-нд, хагас шигшээ тоглолт долдугаар сарын 7, 8-нд болж, 2020 оны Европийн аварга багийн нэр долдугаар сарын 12-ны үдэш Лондон хотноо тодрохоор болжээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин