Улаанбаатар хотын агаар бага бохирдолтой байна
8 өдөр

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан түлштэй холбоотой цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус газрын дэд дарга С.Даваасүрэн "Баянгол дүүргийн 7 хороо, "Говь" сауны баруун талд айл өрх болон дугуй засварууд утаа гаргасан асуудал үүссэн. Үүнд шалгалтын ажиллагаа явуулж Зөрчлийн хэрэг нээсэн. 2017 оноос Улаанбаатар хотыг бүсчилж тодорхой хороодод утаа гаргахгүй, зөвхөн цахилгаанаар дулаанаа хангах захирамж гарсан. Тухайн утаа гаргахыг хориглосон бүсд сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн зөрчил илэрч байна. Иргэд сайжруулсан түлш л бол аль ч хороо, бүсд түлж болно гэж буруу ойлгоод байна. Тодорхой хязгаар бий. Тиймээс аж ахуй нэгж, иргэд нийслэлийн бүсчлэлийг сайтар анхаарах хэрэгтэй байна" гэлээ. 

 

Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд хүхэрлэг хий 2.4 дахин их, азотын давхар исэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 2.4 дахин бага, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 2.1 дахин бага хэмжигдсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн танилцууллаа. 

 

Өнгөрсөн долоо хоногийн Улаанбаатар хотын агаарын чанар бага бохирдолтой гэж гарчээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Po:
7.n buudal baynhoshuu hawiar oglo oroidoo aimar utaatai l bga da . Nvvrs tvleed bga ailuuda tsagdaa n hynaache
2019-12-02
Хэлтгий амтай юм дандаа худал шааж байх юм.
2019-12-02
Утаа багассан юм уу. Орой 7 буудал явахад юм үзэгдэхээ больж байна лээ. Энд яагаад хэмжилт хийхгүй байгаа юм бэ. Хэдэн хүн үхэв, хэдэн хүн угаартав мэдээлэл хаагаад байна даа.
2019-12-02
Hudlaa shaagaad bh shig sanagdaad bgaa shuu. Zvgeer l songuuliin Show hiigeed bgan bishuu. Shono, oroigoor, oglooguur ХУД orchimd aimar unerteed bnalee shd. Hudlaa tolgoi erguuleed tarxi ugaagaad bgan bishuu
2019-12-02
Shaaldaa:
Hudlaa shaahaa bolildoo, usa iin sufalgaani bguullaga delhiid hamgiin hortoi gej gargaad bn
2019-12-02