Өвөр Байгалд гашуудал зарлалаа
8 өдөр


Ням гаригт Сретенск-Чита чиглэлийн хот хоорондын автобус осолдон 19 хүн амиа алдсантай холбоотойгоор Өвөр Байгалын Сретенскийн аймгийн нутаг дэвсгэр дээр 12 дугаар сарын хоёрны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ.

 

Аймгийн тэргүүн Алексей Закрудаев ослын улмаас амиа алдсан 19 хүний ар гэрт тус бүр 60 мянган рублийг  /монгол мөнгөөр 2,4 сая төгрөг/ оршуулгын зардал болгон олгоно хэмээн мэдэгдсэн байна.

 

"Оршуулгатай холбоотой бүхий л ажлыг захиргаа хариуцан ажиллана" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Энд дуулгахад, 12 дугаар сарын нэгний өдөр Сретенск-Чита чиглэлийн хот хоорондын автобус гүүрнээс доош унаж осолдсоны улмаас 44 зорчигчийн  19 нь амиа алдаж, 22 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн хэд хэдэн хүн өөрсдөө ослын газрыг орхиж явсан гэх бөгөөд эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс дөрөв нв сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zugeer l ene nuuriig harahad nuli gashuudliin medeenuud, yadaj holiij soliod bairluulj boldogguim baihdaa eyereg medeenuudteigee!!!
2019-12-02