АНУ: "Хар баасан" -д тохиосон хямдралаар дээд амжилт тогтоожээ
8 өдөр

 

Жил бүр 11 дүгээр сарын сүүлийн пүрэв гарагт тохиох Талархлын баярын дараа тохиодог их хямдралын үе буюу "Хар баасан гараг"-т АНУ-ын оршин суугчид цахим дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан нь нийтдээ 7,4 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон гэж CNN мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн томоохон 100 худалдааны сүлжээний 80 сүлжээнээс авсан мэдээллийг судалсан  Adobe Analytics компани дээрх тооцооллыг гаргасан байна. 

 

Өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулахад нэг тэрбумаар давсан бөгөөд 2018 онд америкчууд их хямдралын үеэр 6,22 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тэдгээрээс хоёр тэрбумыг нь ухаалаг утас авахад зарцуулсан бол энэ жил америкчууд 2,9 тэрбум долларыг ухаалаг утсанд зарцуулсан байна. 

 

Зөвхөн баасан гарагт биш олон өдөр их хямдрал үргэлжилдэг тул "цахим даваа гараг"-т дэлгүүрүүдийн борлуулалт өсч, энэ жил америкчууд 9,4 тэрбум ам.доллар зарцуулна гэж шинжээчид таамаглажээ.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
MONGOLD .....
2019-12-02