Хонконгод эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна
2019-12-02

 

Сүүлийн саруудад олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд цагдаагийнхан гол анхаарлаа хандуулсан байгаа үед Хонконгод дээрэм, тонуулын тоо эрс өссөн гэж South China Morning Post мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт хэргийн түвшин үргэлж доогуур байсан энэ хотод сүүлийн саруудад дээрэм, хулгай ихээр нэмэгдсэн байна. 

 

Ням гаригт, энэ хотод ээлжит жагсаал болох үеэр таван хүн үнэт эдлэлийн салоныг дээрэмдсэн хэрэг гарчээ. Баг өмссөн дээрэмчид худалдагчдыг хутгаар сүрдүүлэн, шилэн лангуунуудыг хагалан, 250 мянган ам.долларын үнэ бүхий үнэт эдлэл дээрэмдсэн бөгөөд эдгээр дээрэмчдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. 

 

Мөн үүнтэй ижил хэрэг хоёр долоо хоногийн өмнө гарсан байна. Тухайн үед өөр нэгэн дэлгүүрт гэмт этгээдүүд нэвтэрч 320 мянган ам.долларын үнэ бүхий гоёл чимэглэл хулгайлсан бол 11 дүгээр сарын наймны өдөр мөн л хутгаар зэвсэглэсэн этгээдүүд өөр нэг дэлгүүрт орон худалдагчдыг сүрдүүлж, 1,3 сая ам.долларын үнэ бүхий үнэтэй цагнууд дээрэмдээд зугатжээ.

 

Эх сурвалжийн онцолсноор, наймдугаар сараас эхлэн эсэргүүцлийн арга хэмжээ нэмэгдэх хүрээнд цагдаагийнхан гол анхаарлаа эсэргүүцлийн жагсаалд хандуулж,  хүн хүчний хүрэлцээгүйн улмаас гудамжуудаар эргүүл хийхээ зогсоосон байна. Үүнтэй холбоотойгоор эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, хулгайн гэмт хэрэг 1,5 дахин өсчээ. 

 

Хонконгийн эсэргүүцэл эдийн засгийг СҮЙРҮҮЛЛЭЭ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
инээдэм биш:
Манай хулгайч нар боломжийг ашиглаж чадаж бгаа болов уу?
2019-12-02