Л.Энх-Амгалан: Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаар сурталчилгаагаа эхлүүлнэ

img

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн  асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ. Сонгуулийн хуулийг сонгууль явагдахаас 6 сарын өмнө батлах заалттай. Тиймээс энэ сардаа багтаад Сонгуулийн хуулийн төслийг өргөн барьж батлах юм. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын, Ерөнхийлөгчийн,орон нутгийн сонгуулийн хуулийг тус тусад нь батлахаар болжээ. Энэ талаар Сонгуулийн хуулийн ажлын  хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан:

 

-Монгол Улс гурван сонгуультай. Сонгууль бүрийг тус тусын хуультай болгоно. МАН-аас нэр дэвшсэн улс нэг тойргийн 26 хүнээс нийт сонгогчдын хэдэн хувийн санал авч байна. Сонгуулийн насны 2 сая хүн байгаа. Нийт сонгогчдын 50 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигчид авлаа гэж бодьъё. Ингэвэл  13 нь МАН-аас нэр дэвшигчид байх юм. Хуулийн цоорхой, хийдлийг хаасан хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 

-Сонгуулийн хуулинд цахим орчинтой холбоотой өөрчлөлт орж байгаа юу?

 

УИХ-ын гишиүүн Л.Энх-Амгалан: 

 

-Энэ талаар заалт орж байгаа. Сонгуулийг шударга хийх зарчим улс  орнуудын тусгаар тогтнолын асуудал. Тиймээс фейсбүүк компанийн төлөөлөл гурван удаа Монголд айлчилж энэ талаар анхаарахаа хэлсэн.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Сонгуулийн хуулийг  сонгогчийн эрх ашгийг бодож гаргаж ёстой. Хууль зөрчиж, нууц хаягаас бусдын нэр хүндэд халдах асуудлаар хязгаарлалт хийж байгаа. Түүнээс бус хувь нь үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй.

 

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг сунгаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой хугацаа тавьсан уу?

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Сонгуулийн сурталчилгаа 21 хоног байгаа. Гэхдээ одоогийн өргөн барьж байгаа хуулийн төслөөр үнэмлэх гаргаж авснаар сурталчилгаагаа эхлүүлэх бололцоог нээж байна. 

 

-Сонгуулийн маргааны хэрхэн зохицуулах вэ?

 

-Сонгуулийн маргаан тухайн жилдээ хаагддаг зохицуулалт хийж өгч байгаа. 

 

-Мандатын тоон дээр өөрчлөлт орох уу?

 

-Бид 50:26 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Тийм учраас одоогийн жижиг 76 тойрог дээр хөдөлгөөн орно.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
жинхэнэ хотын монгол царайтай мэдлэгтэй эх оронч залуу шүү
2019-12-02
Энэ яаааг эрээнд хүүхэн зардаг кужаатай аймаар төстэй лалар Ийм лалрууд ийм суудалд байх ёсгүй шүз
2019-12-02
Хэрүүлч:
Ман д боловсон хүчин.учир дутагдалтай бнаа ард түмний итгэл үнэмшилд хүрэхээр сайд тунч цөөн шүү дандаа нэг үл бүтэх олны дунд нэр хүнд муутайболовсрол нимгэн хүмүүсийг сайдаар томилох юм бодвол нөгөө 60 тэрбумын схем нь хэрэгжээд аль их мөнгө өгсөн нь л сайдын суудалд суудаг юм байхдаа
2019-12-02
irgen:
facebook kompanii toloolol mongold irj zaavar ogson baih ni ee ene hynii yarigaar !!!!?? Mongol ulsiin dotood heregt orolzoj baina shyydee byr il todoor !!!! tegehed ene teneg teriig oilgoj baigaach um alga….ali neg ornii ali neg kompani mongold yaj songuuli hiihiig zaah esgui…...
2019-12-02
за энэ хятад гахай МАНАН МСИ ЭС- ийг холбодог луйварчинг гаргаваа
2019-12-02
Хэрүүлч:
Ман д боловсон хүчин.учир дутагдалтай бнаа ард түмний итгэл үнэмшилд хүрэхээр сайд тунч цөөн шүү дандаа нэг үл бүтэх олны дунд нэр хүнд муутайболовсрол нимгэн хүмүүсийг сайдаар томилох юм бодвол нөгөө 60 тэрбумын схем нь хэрэгжээд аль их мөнгө өгсөн нь л сайдын суудалд суудаг юм байхдаа
зочин:
Төв Азийн өндөлөгт Орос, Хятадын хооронд нэгэн зэрлэг омгийнхон амьдардаг бөгөөд тэднийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчим гэсэн ойлголт ог байхгүй. Хамгийн бяртай хүн Уул уурхайн сайд хийнэ, Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ. Яам, агентлагт нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа залгамжлан ажиллана. Үндсэн хуулийг нь МАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд нь хүүхний бөгс илнэ.
2019-12-02