Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл: Өр биш өв үлдээе
8 өдөр

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ний санаачлан хэрэгжүүлж ирсэн хувьцаатай, хөрөнгөтэй хойч үеийг бэлтгэх зорилготой “Хөрөнгө оруулагч Үндэстэн” форум тав дахь жилдээ “Ирээдүйдээ эзэн байя” уриан дор өчигдөр /2019.12.01/ зохион байгуулагдлаа.

 

Энэ удаагийн форумаар нийгэмд тулгамдаад буй халуун сэдэв болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцолж “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл-Бид оройтсон уу” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт модератороор “Ард Капитал Групп” гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, панелистаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Гэрэгэ Партнерс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гантулга, Дэлхийн банк, Ниймгийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг нар оролцов.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл 17 хувьтай байна. Энэ хувь хэмжээг 2020 онд 2 хувиар дахин нэмэх өөрчлөлтийн талаар панелистууд байр сууриа илэрхийлсэн юм.

 

1. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдалд хэн буруутай вэ?

 

Г.Өнөрбаяр: Тогтолцооны шинэчлэлийг зоригтой хийх хэрэгтэй

 

 

-Нийгмийн даатгалын сан дотроо

 

Тэтгэврийн даатгалын сан

 

Тэтгэмжийн даатгалын сан

 

Ажилгүйдлийн даатгалын сан

 

Эрүүл мэндийн даатгалын сан

 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан гэнэтийн ослын даатгалын сан гэсэн таван дэд сантай.

 

Хүмүүс нийгмийн даатгалын сан алдагдалтай гээд бүхэлд нь буюу ерөнхийлж яриад байгаа. Үнэн хэрэгтээ энэ таван сан дундаас ганцхан тэтгэврийн даатгалын сан л алдагдалтай, бусад дөрвөн сан ашигтай яваа. Тухайлбал тэтгэврийн даатгалын сангаас бусад дөрвөн сангийн банкуудад хадгаламж хэлбэрээр байршиж байгаа мөнгөн дүн 1.5 их наяд төгрөг байна. Харин тэтгэврийн даатгалын сан дээр яагаад алдагдал үүсэв, цаашид энэ алдагдлаас хэрхэн гарах вэ гэдэг гол асуудал. Тэтгэврийн даатгалын сан адлагдалтай ажиллахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Дэлхийн бусад орнууд ч гэсэн тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, нийгмийн даатгалын тогтолцоо асуудал болж байгаа. Бусад улс орнуудад судалгаа хийгээд үзэхэд эдийн засгийн нөхцөл байдал, сонгуулийн амлалтууд, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, насжилт, хувиарлалтын шударга бус байдал манай улстай адил байна. Тэгэхээр авч байгаа тэтгэвэр ахмадуудын амьдралд хүрэлцэхгүй байна гэдэг энэ асуудал дэлхийн нийтийн асуудал болоод байгаа юм.

 

Манай тэтгэврийн даатгалын сан алдагдалд ороход:

 

  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 610 гаруй мянган иргэн хамрагдсан. Эдгээр иргэн хамрагдахдаа тэтгэврээ шинэчлэн тогтоох болон шимтгэлээ өөрчилсөн. Үүний хүрээнд тэтгвэрийн даатгалын сан 7.7 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд явж байна.

 

  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулийн хүрээнд 16 мянган хүн урьд өмнө нь цалингаа буруу мэдээлж байсан, одоо шинэчилж мэдүүлье гэдэг хэлбэрээр нийгмийн даатгалд тэтгэврийн хэмжээгээ өөрчилж тогтоолгосон. Энэ тодорхой хэмжээний алдагдалд хүрэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл мөн.

 

  • Шимтгэлийн хувь хэмжээг буулгасан. 1995 онд манайх тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийхэд тэтгэврийн шимтгэл яг одоогийн хувь хэмжээгээр буюу 19 хувь байсан. Дараа нь 2007 онд хууль батлагдаад үүнийг 14 хувь болгон буулгасан. Үүнээс үүдэлтэй алдагдалууд байгаа.

 

  • Жилд монгол хүний дундаж насжилт гурван сараар нэмэгдэж байгаа. Тэр хэмжээгээр жил бүр тэтгэвэр авах хугацаа нэмэгдэнэ.

 

Цаашдаа бид тэтгэврийн даатгалын сангаас хөрөнгө оруулалт хийхийг зогсоох ёстой гэсэн бодлогын чиглэл бариад сүүлийн дөрвөн жил хөрөнгө оруулалт хийхийг хориглоод явж байгаа. Тэгэхээр тогтолцооны шинэчлэлтийг бид зоригтой хийвэл цааш цаашдаа хэрэгтэй болов уу гэж бодож байна.

 

2. Тэтгэврийн даатгалын тогтолцоог өөрчлөх шаардлагатай юу?

 

Д.Гантулга: Сангийн хулгайг цэгцлэх ёстой

 

-Нийгмийн даатгал тэр дундаа тэтгэврийн даатгал “болохгүй байгаа” гэдэг ойлгомжтой. Монгол хүн дунджаар 1 сая 160 орчим мянган төгрөгийн цалинтай байна. Гэтэл тэтгэврийн дундаж хэмжээ 350 орчим мянган төгрөг. Сард 350 мянган төгрөгөөр хүн яаж амьдрах вэ. Хөгшчүүд элгээрээ газар хэвтэж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ашигласан гэдэг ч юмуу овсгоотой хэдхэн хүн боломжийн тэтгэвэр авч байгаа болохоос биш монголчуудын 80 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Бид бүгдийн аав ээж ажилчин ангид байхдаа боломжийн амьдралтайд тооцогдож байгаад тэтгэвэрт гараад ядуурч байна. Манай тэтгэврийн тогтолцоо өвлүүлдэггүй. Монгол хүний дундаж наслалт 70. Нас барахаар оршуулгын зардал өгснөөр харилцаа дуусдаг. Энэ зардлыг өгөх гэж өчнөөн юм болно.

 

Гэхдээ Монгол Улсын тогтолцоо ямар ч байлаа гэсэн төр хулгай хийгээд байгаа юм. Бусад даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд бага хүүтэй байршуулчихаад зөрүүг нь аваад халааслачихдаг. Энэ байдал угширчихлаа. Урд нь АН-ын дарга Эрдэнэ энэ хэрэгт холбогдоод шүүх цагдаа гээд яваад байсан. Саяхан Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуяг саатуулагдсан. Тэгэхээр сангийн хулгайг цэгцлэх ёстой.

 

Ч.Тунгалаг: Хяналт сул учраас алдагдлыг ихэсгэж байгаа нь үнэн

 

-Тэтгэврийн сангийн засаглал, чөлөөт сангийн үлдэгдлийг арилжааны банкинд байршуулж байгаа. Үүнд алдаа байвал ярьж байгаад сайжруулж болно. Хулгай хийж байна гээд өөр тогтолцоо руу шилжинэ гэж ярьж болохгүй болов уу. Ялгаатай хандах хэрэгтэй байх. Тэтгэврийн шинэчлэл тэтгэвэр авч байгаа хүмүүсийн асуудал биш бүх залуусын ирээдүйтэй холбоотой асуудал. Тэгэхээр тэтгэврийн шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэтгэврийн шинэчлэл нэрийн дор юу хийх, ямар зорилгоор шинэчлэх вэ гэдэг чухал. Эцсийн дүндээ тэтгэврийн даатгалын систем гэдэг Монгол Улсынхаа ахмад настнуудын ниймгийн баталгааг хангах гол хэрэгсэл. Тэгэхээр тэр зорилгоо хангахын тулд одоо байгаа тогтолцоо болж байгаа юм уу, хэрхэн сайжруулах вэ, бүр өөр тогтолцоонд шилжих үү гэдгийг маш өргөн хүрээнд ярилцаж гүнзгий судалж байж хийх ажил.

 

Тэтгэврийн тогтолцооны асуудал зөвхөн монголд биш дэлхийн бүх улсын тулгамдсан асуудал болж байгаа. Гол асуудал нь хүн амийн насжилт. Бүх улс оронд хүмүүс урт наслах боломж нь илүү болж байгаа учраас тэтгэвэрийн тогтолцооны өртөг зардал нэмэгдэж байгаа. Дэлхийн улс орнууд 1990-ээд оны сүүлээс эхлээд өнөөдрийг хүртэл тэтгэврийн тогтолцоог шинэчилж засах бүх оролдогыг хийгээд явж байгаа. Манай монголын хүн амын насжилт, өөрчлөлттэй холбоотой байгалийн жамаар болж байгаа хүчин зүйлээс гадна хууль эрх зүйн зохицуулалт хяналт шалгалт сул учраас давхар буруу, зохисгүй зүйл гараад алдагдлыг ихэсгэж байгаа нь үнэн  гэж бодож байна. Тэгэхээр энийг хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарч ярих хэрэгтэй.

 

3.Хувийн тэтгэврийн санг хөгжүүлэх боломж бий юу?

 

Б.Гантулга: Төрийн өмчит тэтгэврийн сангийн хажуугаар хувийн тэтгэврийн санг бий болгоё

 

 

Би саяхан нэг тооцоолол хийсэн, сошиалаар нэлээд цацагдсан. Ажил олгогч болон ажилтан 187.000 төгрөгийг сар бүр тэтгэврийн даатгалын санд төлж байгаа. Энэ мөнгийг жилийн нийлмэл 13 хувийн өгөөжтэй хуримтлуулаад явахад 30 жилийн дараа 827 сая төгрөгийн хуримтлалтай болно. Улмаар сард 9 сая төгрөгийн тэтгэврийг хүү хэлбэрээр авах боломжтой. Нас барлаа гэхэд 827 сая төгрөг үр хүүхдэд өвлөгдөнө. Сингапур, Хонгконг ингэж л хөгжиж байгаа тухай бичсэн.

 

Нийгмийн даатгалын сан таван дэд сангаас бүрддэг. Даатгал гэдэг бүтээгдэхүүн эрсдэлтэй уягддаг. Ниймгийн даатгалын дөрвөн сан / Тэтгэмжийн даатгалын сан, Ажилгүйдлийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, гэнэтийн ослын даатгалын сан/ эрсдэлтэй холбоотой бүтээгдэхүүн. Харин тэтгэвэр бол гэнэтийн зүйл биш. Ажлаа хийгээд сууж байтал тань “та тэтгэвэрт гарах болчихсон” гэж хэн нэгэн орж ирээд хэлдэггүй. Бид тэтгэвэрт гарах өдөр, насаа мэдэж байдаг. Тэгэхээр энэ бол эрсдэл буюу даатгалын бүтээгдэхүүн биш. Даатгалын сан гээд нэрлэчихээр даатгал гэдэг үгний цаана хураамж гэдэг утга явж байдаг, бас таны мөнгө өвлөгдөхгүй. Даатгал гэдэг зүйлд мөнгө орсноор өгөөж тооцох үүрэг хүлээхгүй болчихдог. Тиймээс энэ мөнгийг өсгөх шаардлагагүй.  

 

Тэгэхээр бид хоцорсон уу гэвэл хоцорсон. 10-20 жил хоцорсон. Тиймээс бид  шинэчлэлийг яаралтай хийх ёстой. Хийх хийхдээ бидэнд алдах эрх байхгүй. Хувийн тэтгэврийн сан хууль эрх зүйн хүрээнд бий болох хэрэгтэй байгаа. Хуримтлалын сан руу шилжинэ гэдэг нь шууд хувийн даатгал руу шилжинэ гэсэн үг биш. Төрийн өмчит тэтгэврийн сан байж байг. Түүний хажуугаар хувийн тэтгэврийн санг бий болгох хэрэгтэй. Төрийн тогтолцооноос хувийн тэтгэврийн тогтолцоонд шат дараатайгаар шилжих нь зөв засаглал. Жишээ нь БНХАУ-ын тэтгэврийн сангийн өөрчлөлтүүд байна.

 

Бидний хувьд хувийн тэтгэврийн сан зөвхөн арилжааны банкин дээр биш хөрөнгийн бирж дээрч, даатгалын салбар руу ч ордог ийм бүтээгдэхүүн байх ёстой гэж ойлгож байна. Хүн болгоны нэр дээр данс нээнэ. Өөрийн тань хуримтлуулж буй мөнгөний өгөөж хэрхэн өсч буйг яг л банкны хуулгаа хардаг шиг ил тод, нээлттэйгээр хараад мэдээд явах боломжтой.

 

Х.Алтай: Монгол Улсад тэтгэврийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай

 

Монгол Улсад тэтгэврийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Учир нь  нийгмийн даатгалын шимтгэл гэж хэдийгээр нэрлэж байгаа боловч энэ нь начир дээрээ татвар болчихсон. Иргэдийн зүгээс миний аав ээжийн насаараа төлсөн нийгмийн даатгалын шимтгэл хаана байна вэ. Аав минь насаараа улсад ажиллачихаад тэтгэвэрт гараад нэг жилийн дараа нас барчихлаа гэх асуудлыг ярьдаг.

 

Тэгвэл одоо хувийн тэтгэврийн сангуудыг үе шаттайгаар бий болгоод ирээдүйд өр биш хөрөнгө өвлөгддөг тогтолцоо руу орох нь зөв. Мөн энэ хөрөнгийг ямар компанид хөрөнгө оруулах вэ гэдгийг хуулиар заах ёстой. А зэрэглэлийн компани, сангуудад хөрөнгө оруулж болно гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо холбогдох хуулиар шийдэх хэрэгтэй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манайд хувийн тэтгэврийн сангууд байхгүй биш байгаа. Тухайлбал “Ард лайф” компанийн хувийн тэтгэврийн сан нь 2007 оноос эхлэлтэй. Энэ компанийн тогтмол хүүтэй хуримтлалын дансанд сар бүр 30 мянган төгрөгийг тогтмол 30 жилийн турш хуримтлуулж чадвал сард 1.5 сая төгрөгийн тэтгэвэр авна. Монгол хүний дундаж наслалтаар бодоход авч чадалгүй 60 сая төгрөг үлдэнэ. Үүнийг үр хүүхэддээ өвлүүлж болно. 

 

Тэтгэврийн хуримтлалын сангийн давуу талууд:

 

  • Өөрийн төлөвлөгөөний дагуу тэтгэвэрт гарна

 

  • Өвлүүлэх хөрөнгө

 

  • Хөрөнгө оруулалтын өндөр өгөөж

 

  • Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал

 

  • Нийлмэл аргаар бодогдох өгөөж

 

  • Хөрвөх чадвартай хуримтлал

 

  • Утаснаас хуримтлалаа хянах боломж

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
С.Баттөмөр:
Танайх хаана баырладаг юм бэ? Энэ чинь маш зө Зөв шийдэл юм. Надад их таалагдлаа.
2019-12-10
Delgerjav:
5 jil ikh mungu tuluud undur tetgeber abakhiig zogsooyo.Ajil khiilgui oir zuuriin naimaa khiine.Ulsad tatbar tulukhgui tegeed saya sayiig abna.Uuniig boliyo.
2019-12-07
Delgerjav:
5 jil ikh mungu tuluud undur tetgeber abakhiig zogsooyo.Ajil khiilgui oir zuuriin naimaa khiine.Ulsad tatbar tulukhgui tegeed saya sayiig abna.Uuniig boliyo.
2019-12-07
Иргэн:
Ажилгүйдлийн дААТГАЛЫН НАСААРАА ТӨЛЛӨӨ, БУЦААЖ авьяааа
2019-12-03
Сансар:
Тэтгэврийн сангбанкинд бага хүүтэй байршуулж ЗӨРҮҮГ НТ ХАЛААСАЛСААР олон жтл боллоо Тэрбумаар нь ИДЭЖ бна Одоо үүнийг бодлогоо ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ
2019-12-03
зочин:
1.Тэтгэврийн зээлийг 1 удаа тэглэж ахмадуудаа сэтгэл амраах юмсан. 2. Тэтгэврийн зээлийг зөвхөн ахмадууддаа асаргаа эмчтлгээний журмаар богино хугацаатаы өгүүлэх.үр хүүхдүүд тэдний төлөө зарцуулдаг асуудлыг цэгцлэх 3. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа хэдэн хүн байгаа билээ.хамтын тэтгэврийн хуулы буюу үр хүүхдүүдээ үлдээдэг өвлүүлдэг болвол хэдэн ахмадууд.аав ээж нарын буян Хүүхдэд өвлөгдөх юм. 4. Ерөнхийлөгчийн амлалт биелэвэл ахмадужд мөн ч их баярлаНа даа. 5.одоо тэтгэврийн зээлийг зогсоогоод бүрэн тэглэвэл ман мандтугай шүү 6.тэтгэвэр улс төр биш улсад ажилласан хэдэн жилийнхээ үр шимийг амсаж байгаа буян ба нд-д төлсөн мөнгөө авч байгаа хэлбэр шүү дээ. Өөрийнхөө мөнгийг өр болгож зээл аваад өнгөрчихвөл үр хүүхдүүдэд ны өр болж байна шүү дээ
2019-12-02
Зочин:
Тэтгэврийн өршөөлийн хууль нэг удаа гаргаад хүссэн бүх хүмүүс буюу эр 55, эм 45 насаар тэтгэвэрт гаргаад ойрын ирээдүйн баазаа тодорхой болгох хэрэгтэй.Ингэвэл тэтгэвэр авагчдын бодит тоо, орлого зарлагаа ирээдүйн 5-10 жилээр урьдчилан төлөвлөх төсөөлөлтэй болно. Энэ аргаар тэтгэвэрийн сангийн асуудлаа эмхэлсэн туршлага дэлхийд олон байдаг
2019-12-02
зочин:
ЗОРИУД АЛДАГДАЛД ОРУУЛААД БАЙГАА ХУЛГАЙЧ НАРЫГ БАРИАД АЛДАГДЛЫГ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
2019-12-02