ФОТО: Түүхийн музейгээ хамгаалсан тайван жагсаал

img
Гэрэл зургийг MPA.mn

 

“Монгол туургатан” холбоо болон “Улаанбаатар иргэдийн форум” ТББ-аас Засгийн газар Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг нураах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийж байсан. 

 

Тус байгууллагууд БСШУСЯ-нд шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр /2019.12.02/ Байгалийн түүхийн музейн өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. 

 

Тус байгууллагууд улсын өв соёлыг тээж байгаа барилгуудыг нурааж байхаар төсвөөрөө өөр газар шинэ бүтээн байгуулалт  хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

 

Засгийн газраас байгалийн түүхийн музейг нурааж Их тэнгэрийн аманд дахин барьж барилгын газар дээр Чингис хааны музей байгуулах шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцэж үнэт өвөө устгах ёсгүй гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ашиглах боломжгүй бол нураагаад шинийг барих нь зөв шдээ
2019-12-06
Кремль, цагаан хэрэм, Эйфелийн цамхагийн эдэлгээний хугацаа нь хэтэрсэн, чанаргүй, газар хөдлөхөд тэсвэргүй гээд энэ буулгасан хэт ухаантай хүмүүс очиж зөвөлгөө өгвөл яасан юм бэ?. Музей тусмаа хуучин барилгадаа байдаг юм шүү дээ.
2019-12-04
нураагаад шинэ байртай болох гээд бгаа юм биш уу:
нураагаад сонин содон хэлбэртэй музейн барилгатай болмоор л байна шуу.харин уудний 2 арслангаа бутсаагаад тавьчихаараа
2019-12-03
зочин:
Хуучин нурах шахсан байшинг үнэгүйдүүлж хувчилж авах далд санаа нь бүтэхгүй болонгууд худалаа шоудаад байгаа юмуу хаашаа юм.Соелын өвийг тээж байгаа түүх дурсгалын байшин ч гэх шиг худалаа шоудаж олон түмнийг тэнэг юм шиг санадагаа болиосоо
2019-12-02
архитектор:
Архитектурын ямар ч үнэ цэнэгүй ийм барилгыг нураах хэрэгтэй, харин оронд нь гоё барилга барих ёстой шүү. Гэхдээ манай архитекторчид муу ш дээ, гадаадаас хүн авчирсан нь дээр болов уу
2019-12-02
sss:
Энэ барилга үнэт өв биш. Эдэлгээний хугацаа дууссан бариогыг буулгөах хэрэгтэй.
2019-12-02
buu poportsgoo , drank khadaad shawardsan barilga yunykh ni tuukh baydag yum be . nurj unaad khun alna , yamar ewropyn ertnii chuluun barilga bish
2019-12-02
Маргааш:
Хэдэн сарын дараа сонгууль болно,цавчиа хэрэгтэй байна. Юун музей театр барьж дуусгах, ёстой мэдэхгүй ээ
2019-12-02
irgen:
huuchin barilguud gej barag baihgui baij odoo boliochee,,,hiisen hyn harah tyyhtei dursgaltai barilga olon baihgui ch gesen zasaj archilj tordoh estoi baital nuraahaas oor umgui archaagui tortei uls , er ni gadnii ornuudad huuchnaa hichneen saihan zasaj tordoj baina, getel manaih yzehch um baihgui haa saigui l baidag orchin yeiin nertei hendch hereggui hogiin barilgiin boognorol….
2019-12-02