Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
2019-12-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

 

2019 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж,  явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас,  бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин