Байнгын хороод хуралдана
2019-12-03

 

 

Өнөөдөр Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай /Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/,  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,  Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм. 

 

Мөн Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголыг хийнэ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин