12 настай тамирчин Улсын рекордыг шинэчлэв
2019-12-03

 

 

Усан спортын “Vista” клубийн тамирчин, спортын дэд мастер Г.Номуун Англи улсад суралцаж байгаа билээ. Тэрбээр Англи улсын 13 хүртэлх насны охидын тэмцээнд 1500 метрийн өврөөр даллах сэлэлтээр 19 минут 32,37 секундын амжилтаар тэргүүн байр эзлэхдээ Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ.

 

12 настай Номуун ийнхүү Монгол Улсын спортын мастер цолны болзол хангаж, хамгийн залуудаа спортын мастер цолд хүрсэн тамирчин болжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Amjilt husye!
2019-12-05
Өөлгөн охин бэ Монгол улсынхаа нэрийг усан спортод гаргах нь дэ
2019-12-04