Флойдтой дахин тулалдах хүсэлтэй
2019-12-03

 

Мэргэжлийн боксын дөрвөн жинд дэлхийн аваргын бүсийг эзэмшиж буй Сауль Алварес цагтаа таван жинд дэлхийн аварга болж байсан Флойд Мэйвэдертэй дахин тулалдахыг хүсч байна.

 

Тэд зургаан жилийн өмнө анх рингэнд учраа таарахад Флойд хялбархан ялсан бөгөөд мексик боксчин “Флойдоос даагаа нэхэхийг байнга хүсч ирсэн. Тэр тулааныг ялагдал гэж боддоггүй, нэг ёсны хичээл болсон билээ. Түүнтэй дахин тулалдах боломж гарахыг тэсэн ядан хүлээдэг” гэжээ.

 

Сонирхуулахад Флойд Мэйвэдер арваннэгдүгээр сарын 22-нд мэдэгдэл хийж 2020 онд их спортдоо эргэн ирнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин