Зам ашигласны төлбөрийг нэмж нийтийн тээврийг шинэчилнэ
7 өдөр
Гэрэл зургийг MPA.mn​​​

 

"Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 3/47 тогтоолоор баталсан.  Ингэснээр Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2015 оны 1 сарын 1-нээс авч эхэлсэн. 

 

2015 оноос өмнө нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд өдөр тутам байнга оролцож элэгдэл үүсгэн эвдэж, сүйтгэдэг боловч зам ашигласныхаа хувьд ямар нэгэн төлбөр, хураамж төлдөггүй зөвхөн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагийнхаа төлөө хөрөнгийн татвар болох Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлдөг байв. Тиймээс Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгсэл эзэмшиж буй бүх иргэн аж ахуйн нэгж авто зам ашигласны төлбөрийг моторын хүчин чадал, хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад жилд нэг удаа авахаар тогтоол батлагдсан. 

 

Ингэснээр тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч жилд нэг удаа авто зам ашигласны төлбөрт 10-70 мянган төгрөг төлдөг болсон. Үүнээс хойш зам ашигласны төлбөр хураамж нэмэгдээгүй. Харин ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, жолооч нар жилд нэг удаа 50-120 мянган төгрөг төлөх саналыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 29 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

 

Ингэснээр ирэх жил зам ашигласны төлбөрөөс нийслэлийн төсөвт 50 орчим тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо гарчээ. Нийслэлийн замын санд төвлөрөх хөрөнгийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд зарцуулдаг журамтай. Энэхүү төлбөрөөр автозамыг нөхөн сэргээх, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулах бөгөөд мөн нийтийн тээврийн парк шинэчлэлт хөрөнгө оруулалт хийх гэнэ. 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталсан энэхүү шийдвэрийг олон нийт эсэргүүцэж байна. Өнөөдөр НИТХ-ын даргад шаардлага хүргүүлэх жагсаал болох аж. 

 

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр Монгол Улс 2019 оны эхний 9 сард 943.6 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. Энэ тоог 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 9.4 сая ам.доллараар буюу 1.0 хувиар нэмэгдсэн байна.

 

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 862.7 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 179.7 сая ам.доллараар өсчээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар суудлын автомашин  55503, ачааны автомашин 18279 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 8886-аар, ачааны автомашины импорт 1431-ээр тус тус нэмэгджээ.

 

Харин АТҮТ-ийн мэдээллээр нэг өдрийн дотор багадаа 200, ихдээ 500 автомашиныг улсын бүртгэлд шинээр бүртгэж дугаар олгодог байна. Харин он гарснаас хойш есөн сарын хугацаанд /2019.09.24-ны байдлаар/ импортоор орж ирж, шинээр улсад бүртгэгдсэн автомашины тоо 76,539-д хүрчээ. Ердөө зургаан сарын хугацаанд 76 мянган автомашин улсад шинээр нэмэгдсэн гэсэн үг.

 

Импортоор орж ирэх автомашины тоо буурахгүй, жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Улмаар түгжрэлийн шалтгаан болж буйг албаныхан хэлдэг. Тэгвэл түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой санаачилга нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах юм. Тиймээс зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж нийтийн тээврийн автобуснуудыг шинэчилж, үйлчилгээг сайжруулахаар зэхжээ.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
зөв:
Маш зүйтэй тодорхой алхам шийдвэр гаргах хэрэгтэй Монгол хуучин хогны машины склад боллоо Үхэлч ихэслээ татварыг 50-200доллар орчим нэмэх шаардалгатай хуучин машинаас их авах хэрэгтэй агаар орчин бохирдуулдаг
2019-12-03
иргэн:
Татвар нэмээд олсон мөнгөөрөө юм хийнэ гэвэл хэн ч чадна шүү дээ. Сонгуульд орохдоо энэ тухайгаа хэлэхгүй яасан юм. Иргэд та нарыг сонгохгүй л байсан даа.
2019-12-03
irgen:
zam ashiglasnii tolbor neg hot bys dotor baidaggui ali ch ulsad….harin byseesee garah esvel orohod l tatvar baidag um baina lee hogjiltei ornuudiin jishee, zarim orond eroosoo baidaggui…..mongoliin huvid ard irged hool undaach avch diilehgui amdraltai baij arai l boloogui baimaar umdaa !!!!!!!!!!!!!! ehleed irgedee hyrelzeetei orlogotoi bolgohoo anhaaraach !!!!
2019-12-03
mongol er hun:
MONGOL AHAN DUUS MINEE, BUGDEEREE TULUHGUI SHUU, BAS ODOO NEGDEED JAGSAAL HIIJ AMARSAIHANIIG OGTSRUULJ, ENEHUU SHIIDVERIIG HUCHINGUI BOLGOH JAGSAAL ZOHION BAIGUULTSGAAYAAA, DEMJINE SHUU MANAIHAAAN
2019-12-03
Зочин:
ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ, ХӨ.ӨЧНӨӨН ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛЖ ТАВЬСАН ЗАМ ДЭЭГҮҮР ЯВСАН БҮХЭН ТАТВАРАА ТӨЛӨХ Л БОЛНО. ТАТВАРАА ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ МАШИН УНААД ЯАХАВ ДЭЭ. ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙНЭ ШҮҮ ХӨ.
Зочин:
Замын Татварын мөнгөөр автобус авах тухай хуулийн заалт нь байхгүй юм билээ шүү, одоо хуулийн зүйл заалтыг нь өөрчилнө л гэх байлгүй, дэд бүтэц зам арчлалт замын засвар үйлчилгээний машин механизм гэсэн заалтл байгаа, хүн тээврийн автобус авахад зарцуулна гэж байхгүй. Худлаа мөнгө идэх их хэмжээгээр савируулж тансаглах нэг арга зам
2019-12-03
Үнэн үг:
Юм хийнэ гэхээрээ татвар нэмэх эсвэл зээл ярьдаг төр болж дээ. Асар их үрэлгэн идэж уухын уурхай, үр ашиггүйн туйл болсон улс, аймгийн төсвийн зарлагад татвар төлөгчдийн зөвлөл байгуулж хяналт тавих ёстой. Ийм бүтэц бий болгохыг зөвшөөрөхгүй бол татвар төлөхгүй хөдөлгөөн өрнүүлэх шаардлагатай. Нийтийн тээвэр сайжруулахаар татвар нэмж байгаа бол нийт иргэд хамрагдаж хүн болгон нийтийн тээврээр болон дугуй бусад хэрэгсэл, явган явах нөхцөл бүрдүүлэх талаархи төсөл, тооцоогоо ард иргэдтэйгээ зөвшилцөх ёстой юм. Барьцтайгаар нь автомашин эзэмшигчдийг ноолж болохгүй тэд чинь шатахууны онцгой тавтараар замын санд төлбөр төвлөрүүлж дээр нь зохих хэмжээний замын хураамж төлж байгаа. Автомашины замын төлбөр нэмэх бол зам ашиглаж байгаа байдлаар нь ялгавартай нэмэх нь нийгмийн шудрага ёсонд нийцнэ. Эс тэгвэл шудрага биш давхар давхар татвараар нүдээд байгааг иргэд эсэргүүцэж таарна
2019-12-03
Тийм шүү.Тэр татварын мөнгөөрөө хотоо улам тэлж,азийн цагаан дагина болцгооё!
2019-12-03
Зөв зөв тэгж байж хөгжинө
2019-12-03
ulaanbaatariin emegtei:
Buchleld tohirson tatwaraa nemeech dee , homorgolood ijil tatwar tolbol gatsaa boglorol buurahgui shdee. Ulam uurtai dogshin jolooch nar zamd garna shdee
2019-12-03
mongol er hun:
IDEH MONGOO GARGAJ AVCH BGAA MAN-II AJIL SHDEE,AMARSAIHAN BURUU YUM HIISEN BOL IH HURAL SHUUD BOLIULNA, BUGD DAALGAVRAAR, HURELSUH ODOO ENE TENEGLELEE ZOGSOOHGUI BOL ENE NAM BUSAD NAM-UUD HEN N CH IREH SONGUULIAR GARAHGUI DEE NOOOOVSHNUUUD, MONGOLCHUUDAA BITGIII TUL, TEMTSEY, HONGKONGCHUUD SHIG, SOLONGOSCHUUD SHIG, CHINGISIIN UR SAD GEED HUURUUD BDG ODOO TERNIIGEE UZUULEEECH, BUGD CHATSAGA TSARAILAAD , BOSOH ER HUN ALGUUU EN MONGOLD
2019-12-03
Tuluh yostoi l tatvarshd. Heregjiltend ni sain hyanalt tavih heregtei. Niitiin teevriig hogjuulehgui baival temtseh heregtei ternees ene bol baih yostoi tatvar. Mongolchuud mashintai holbootoi tatvar harin ch baga tuldug
Ажилдаа алхаад автобусаар явдаг, хагас бүтэн сайнд гэр бүлээрээ хөдөө зуслан явдаг жип тэй жирийн хөдөлмөрлөөд явдаг хүмүүс ихээр хохирох нь дээ.
2019-12-03
mongol er hun:
NASAARAA HUDULMURLUUD NEG HUUCHIN JEEP AVSAN ODOO TEGEED LAND 200 SHIG ADIL TATVAR TULNU GEHEER SHUDARGA UM ALGOO, ENIIGEE UDUR BUR UNAHAAR TUGJREEND BENZIN IDNE, ZUNDAA HUDUU YAVAHAD L SAIHAN UNAA UM, ODOO TEGEED MURUUDLUURUU AMIDRAH ARGAGUI ULS BOLJEE, OOR ULSAD DURVEDEG UMUU HAASHAAIN
наад хураамжаа бензиний жижиглэнгийн үнэнд шингээж аваач . их бензин авсан жолооч илүү хэмжээгээр зам ашиглана байх даа
2019-12-03
ДҮГНЭЛТ:
ЕР НЬ БОЛ ЯДУУЧУУДЫГ ЖИЙХ БОДЛОГО. ШУУД ХОТООС ХӨӨЖ ГАРГААД ЯМБИЙ МАШИНУУДЫГ НЬ ХОГ РУУ АЧУУЛЖ ЧАДАХГҮЙ ТУЛ ЗУГУУХАН ЧАНГАЛАХ ГЭЖ БАЙНАА НЬ ЭНЭ. ЖИШЭЭ НЬ ШУВУУН ФАБРИКТ АМЬДАРДАГ ХОТ РУУ ОРЖ ИРДЭГГҮЙ МАЛЧИН, ЗАЙСАНД АМЬПАРДАГ БАЯН 2 ИЖИЛ ТАТВАР ТӨЛӨХ БОЛЖ БАЙНА. ХОТЫН ТӨВД ХЭН ИХ ЯВДАГ НЬ ИХ ТӨЛБӨЛ БОЛОХ БИШ ҮҮ. ЗҮГЭЭР Л А БА В БҮСЭЭ НЭМЭЛТ ТАТВАРТАЙ БОЛГОЧИХООЧ
2019-12-03
Hutsaarai hulgaichuudaa zam zasvart nl zartsuul zam saijruulah gej tatvaraa nemj bgaa bizdee niitiin teever gej hudulguunii naad zshiin soelgui udirdlaguud ni gej solongosoos hog deer haysan hemherhii avtobus hymd oruulj ireed avaar osol hiij ard tumniig shulj hohirooj bna
2019-12-03