Хүннүгийн үеийн булш ухсан этгээдүүдийг дайчлан баривчилжээ
7 өдөр

                                         

 

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухагдаж, гэмт этгээдүүд нь булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байна гэх мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газар хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтэстэй хамтарч шалгалтын ажиллагааг хийж байна.

 

Хэрэг болсон гэх газар нь Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй эртний барилга архитектурын, археологийн төрлөөр тус тус бүртгэгдсэн байна.

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг зэвэрч хөгзөрсөн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган худалдан борлуулах зорилгоор хадгалсан байна. Сэжигтэй этгээд “З”-г Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан.

 

Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авсан.

 

Хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд: Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрэлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоогдсон. Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогдсон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
3:
ЦАГДАА нарын олз болжээ
2019-12-06
Guest:
Bi iim ymni talaar neeh medehguilde ghde oorin bagajaar uhaad olson zuilsee tgd zarj borluulhad horiotoi bdag ymu?? Tgd uneheer olood ulsad ogwol shagnal ntr ochuuhen bolhoor zarj bolowsruulsan blgude. Odo mongold amidral ymar bga ble. Yrn tgd oorin huch hodolmoro gargaad oorin nutag devsger deer olson ymig n tgd huuli bus geheer jhan sonin yma. Ghde iim ymni talaar humusde medeelel ogohgui bol bi ch gsn olson yma helehgui l bh bsn
2019-12-05
Ih huraliin gishuud ni ideed bgaa bj ymar 76 shig hulgai hiisen bish eriin sainaar olson l bn suu dee yug ni surjigneldeed bgaa ym boloo
2019-12-04
Sain l bn gehdee zardag ni buruu ulsdaa ugsun bol zugeer l bh bsn bolowuu awilga awsan mungu huulegchdeesee awch chadahgui bj ene 2 huniig bol yaj bh boldoo icheesei dee
2019-12-04
irgen:
iim teneg mulguu hymyys yamar ih bainaa,,,,ene chin tyyh, soeliin zuiliig zygeer l uhaad zarna gej boddog maluud odoo boltol baih umaa, dendyy hongon shiitgeltei um baina daa, …tyyhiin yldegdel chin ymar ih yne zeneteig oilgoh chadvargui malnuudiig har nyhend ni hiigeed l baih heregtei
2019-12-03
АРД:
БУЛШ ХЭРЭГСҮҮР УХСАН ХҮМҮҮСИЙГ ШИЙТГЭХ ОЛИГТОЙХОН ХАТУУ ХУУЛИЙН ЗААЛТ ОРУУЛААГҮЙГЭЭС Л ИЙМ АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙГАА ШҮҮ 18-20 ЖИЛИЙН ЯЛ ӨГӨӨД 300-500 САЯР ТОРГООД ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГИЙГ НЬ УЛСЫН ӨМЧ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЗАРСАН БОЛ ҮНИЙН ДҮНГ 3 НУГЛАЖ ТӨЛҮҮЛЭХ,ГАДААДАД ХУЛГАЙГААР ЗАРСАН БОЛ ЗАРСАН ҮНИЙГ НЬ 5 НУГЛАЖ ТӨЛҮҮЛЭЭД ЯЛЫГ НЬ ШОРОНД ЭДЛҮҮЛДЭГ БОЛГОХ ЮМ БОЛ ЭНЭ АСУУДАЛ БАГСАНА.
2019-12-03
зочин:
сурсан хүмүүс бна даа
2019-12-03
gadaadinhan ooriinhoo undesnii yumiig l une ondor hurgehees bish mongoliin ed une hurch baigaagui
2019-12-03
Монгол:
Энэ арай хэтэрнээ, Өвгөд дээдсийн түүх соёлыг үгүй хийж байгаа дуракуудтай хатуу тэмцэх хэрэгтэй, хуулийн дээд ангиллаар нь шийтгэх ёстой, шоронд бас намнах хэрэгтэй
2019-12-03
Иргэн:
Ийм сүгнүүдийг шоронд насаар нь хатаах хэрэгтэй дээ
2019-12-03