Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжлаагүй

Дубайн гэрээг батлахдаа улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мөрдөн байцаалтын явцад хуулийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр явсан ч ирэх хугацаа нь удаа дараа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан.
Ямартай ч одоогийн байдлаар экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжлаагүй байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ