Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ дахь айлчлал эхэллээ
2019-12-03

 

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москвад айлчлахаар ирсэн талаар Риа новости агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ерөнхий сайдын онгоц Москвагийн "Внуково-2 " нисэх буудал дээр Москвагийн цагаар 10:00 цагт /Улаанбаатарын цагаар 15:00/ газарджээ. Түүнийг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, Монгол улсын Элчин сайдын яамны төлөөлөл угтан авсан бөгөөд хүндэт харуул зогсон, хоёр орны төрийн дуулал эгшиглэсэн байна.

 

Энэ айлчлал нь есдүгээр сард Монгол улсад айлчилсан Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар хийгдэж байгаа юм.

 

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах бөгөөд талууд хоёр талын худалдаа эдийн засаг, аж үйлдвэр, тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл хүмүүнлэг болон бусад салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг ярилцана гэж Риа новости мэдээллээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин