Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардана
2019-12-04

 

“Туушин” зочид буудалд

 

09.00 цагт  “Ногоон эдийн засаг ба Загварчлал” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99153766

 

Улсын ерөнхий прокурорын газарт

 

10.00 цагт УИХ-ын гишүүн, С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардана.

 

Монголын Залуучуудын холбоонд

 

11.00 цагт  “Гэр хороолол ногоон хөгжил” хэлэлцүүлэг болно. Утас: 99082115

 

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

 

11.30 цагт нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгчдийн талаар мэдээлнэ.Утас: 11325044

 

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

 

11.40 цагт  Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан зураач Л.Хадбаатарын “Түүчээ цаг” үзэсгэлэнгийн нээлт болно.

 

 УДБЭТ-т

 

12.00 цагтЛувсанжамбын Мөрдорж сангаас Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Гала тоглолт"-ын талаар мэдээлнэ. Утас: 99196623

 

СТӨ-нд

 

14.00 цагт  Тамхинаас татгалзах “ХОР БАЯРТАЙ” үндэсний аяны нээлт болно. Утас: 89098660

 

“Үндэсний мэдээллийн төв”-д

 

11.00 цагт  Нэрт шатарчин Т.Үйтүмэнгийн 80 насны ойн нэрэмжит шатрын тэмцээний зохион байгуулагч нар тус тэмцээний талаар мэдээлнэ.

 

11.30 цагт Залуу уран бүтээлчид “Урлаг Монголд хөгжихийн төлөө” тоглолтын талаар мэдээлнэ.

 

12.00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

14.00 цагт Хүчирхийлэл, ялгаварлал, дарамтын эсрэг нэгдлээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардана.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ БУЗАРЫГ ТЭР ШОРОНД НЬ ХИЙ! ЦААЗАЛ !
2019-12-05
Ер нь ажлаа егех хэрэгтэй ш дээ монголын нэр хунд гэж баймаар юм даа
2019-12-04