Трампын импичментийн асуудал дараагийн шатанд шилжлээ
2019-12-04

 

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын асуудал эрхэлсэн тусгай хороо Цагаан ордны тэргүүн Дональд Трампын импичментийн асуудлаарх илтгэлийг батлан, хуульзүйн хороонд шилжүүлсэн талаар NBC  мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр илтгэлийг 13 гишүүн дэмжиж, ес нь эсрэг санал өгсөн байна. Ингэснээр өнөөгийн ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах тухай хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд шинэ мөчлөг эхэлж байгаа юм.

 

Ардчилсан намынхны нийтэлсэн тайланд Трамп мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахын тулд "зүй бус арга хэмжээ" зохион байгуулсан хэмээн онцолсон байна. Түүнчлэн энэ хэргийн гэрчүүдийг Конгресстой хамтран ажиллахад нь саад болохын тулд гэрчүүдийг айлган сүрдүүлсэн гэж тайланд дурджээ.

 

Энэ тайлан 300 хуудаснаас бүрдэх бөгөөд Бүгд Найрамдах Нам болон Цагаан ордон энэ тайланд багтсан мэдээлэл, дүгнэлтүүдийг няцаасан хэвээр байгаа юм.

 

Тайланг хуульзүйн хороо дэмжсэний дараа танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэнэ. Трампын импичментийн асуудлаарх тайланг батлахын тулд энгийн олонхийн санал хэрэгтэй бөгөөд  АНУ-ын Ардчилсан намаас сонгогдсон хууль тогтоогчдын тоотой харьцуулвал тэд онолын хувьд шаардлагатай хэмжээний санал цуглуулах боломжтой юм. 

 

Ингээд тайланг баталсан тохиолдолд Сенатад шилжүүлэн, шүүх ажиллагаа эхэлж, төлөөлөгчдийн танхим энэ ажиллагаанд буруутгагч талын үүргээр оролцох бол сенатчид тангарагтний шүүхийн гишүүдийн үүрэг гүйцэтгэх аж.

 

Сенатаас импичментийг батлахын тулд сенатчдын гуравны хоёроос доошгүй буюу 67-оос багагүй гишүүний санал цуглуулах шаардлагатай. Өнөөгийн Сенатын бүрэлдэхүүнээс харвал Трампын импичментийн төлөө санал өгөх боломж бараг үгүй. Учир нь Конгрессын дээд танхимд Трампын сонгогдсон Бүгд найрамдахчууд 100 суудлын 53-ыг нь эзлэдэг юм.

 

Трамп огцрох уу?

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
7777:
https://twitter.com/intent/tweet?source=sharethiscom&url=http://www.shuud.mn/a/514902&text=%D0%B8%D0%BC%D0%BF%D0%B8%D1%87%D0%BC%D0%B5%D0%BD%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD
2019-12-04