Баяртай, Байгалийн түүхийн музей минь
2019-12-04
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монголын Байгалийн Түүхийн Музей 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн. 1953 онд баригдсан тус музейн барилгын ашиглалтын хугацаа дуусаж, ашиглахад аюултай болсон тул тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааагаа зогсоогоод байв. Харин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах шийдвэр гарсны дагуу тун саяхнаас музейн барилгыг нурааж эхэллээ.

 

Байгалийн түүхийн музейн барилга байгууламж улсад, тэр байтугай дэйлхийд бүртгэлтэй Монгол Улсын соёлын  хөдөлшгүй өв гэдгийг хэлж халаглах хүмүүс цөөнгүй байна.

 

Монгол Улсын гавьяат барилгачин, зөвлөх архитектор Я.Шархүү “Хуучин байсан урлагийн бүтээлийг шинэчлэн барихад түүхэн үнэ цэнэ, мөн чанар нь алдагдана. Түүний оронд хүчитгэн сайжруулах, сэргээн янзлах бүрэн боломж бий. Монголын архитекторуудын эвлэл ч ийм байр суурьтай байгаа.  Аль нэг яамны шийдвэрээр, иргэдийн оролцоогүй, эдийн засгийн тооцоогүйгээр шууд нураана гэдэг боломжгүй. Тэдгээрийн орон зайн чимэглэл болсон зураач, урчууд, барималчдын оролцсон үнэтэй барилга байгууламжийг шууд нураана гэдэг боломжгүй. Эдгээр нь Монголын ард түмний өмч шүү дээ” гэсэн юм.

 

НМХГ-аас 2012 онд УБ хот дахь соёл урлагийн бүх байгууллагуудын барилгуудыг шалгаад   УДЭТ, ДБЭТ, Үндэсний номын сан, Байгалийн түүхийн музей, Спортын төв ордон, Цэргийн дуу бүжгийн чуулгын барилгууд   өнөөдөр  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм дүрмийн шаардлагыг хангахгүй байгаа  учраас тухайн барилгуудыг бэхэлж хүчитгэх, эсвэл буулгаж шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулна. Чингис хааны музейн барилга нь 14,570 мкв талбайг хамарсан,  долоон давхар баригдах бөгөөд зураг төсөл нь бэлэн болжээ. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна. 

 

Баяртай, Байгалийн түүхийн музей минь.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хүүхэд насны минь нандин сайхан алтан дурсамж баяртай монгол улсын ховор үнэтэй үзмэрүүд минь байгаасай гэж залбиръя ийм байдалд хүргэсэн хулгайчийг хараал идэг
2021-12-07
эгэл жирийн иргэдийн бодол:
Энэ янзаар байраад бавал Үлдэж янз байхгүй л байна . Тун хармсалтай. Өөр шигээ үүх түүхээ үнэлж мэдэхгүй балчируудыг ашиглж сохороор багуулж цахимаар довтолгондоо гарууд хүүкорк. Хэлэх үг алга даа,халаг халаг
2019-12-10
Оркиуудыг дээш засны гай:
Түүхийн үнэт зүйл,уран барилга гэж мэддэггүй оркууд мөнгө угаахаа бодон үйлдэл ээ. Үүнийг сохороор дагаж зөвтгөх аргагүй ээ
2019-12-10
Зочин:
Хуучны барилгуудаа нураагаад шинэ загварын музьей барьсан нь зөв шдээ.
2019-12-10
Оркиуудыг дээш засны гай:
Түүхийн үнэт зүйл,уран барилга гэж мэддэггүй оркууд мөнгө угаахаа бодон үйлдэл ээ. Үүнийг сохороор дагаж зөвтгөх аргагүй ээ
зочин:
аль хэдийн балгас болсон зүйлийг юу г нь хуцаад түүхийн дурсгал ч гэх хуцаад байгаа малнуудыг ойлгохгүй юм
2019-12-07
Монгол:
Тэртэй тэргүй нурж унаж байгаа барилгыг нураах нь хэн ч бодсон зөв шийдэл биз дээ. Харин нүүрэн талыг нь засгийн ордны зүүн талын хэвэх үйлдвэрийнх шиг болгож үлдээвэл болох юм биш үү?
2019-12-06
Хүүхэд багачуудаа нурангинд даруулж үхүүлэхгүй юм бол даруй нурааж шинэ барилга барих хэрэгтэй
2019-12-05
Хуучны орос загварын байшингуудыг буулгаж орчин үеийн шинэ байшин барих нь зөвөө. Гадны хүмүүс УБ-ыг орсын жижиг тосгонтой л адилтгадаг биздээ.
2019-12-05
яг тэгнэ ээ байгалийн музей урагшаагаа Богд ууьны нэг амнд очих юм гэсэн барьталаа удах л байхдас
2019-12-05
daanch dee!!:
yagaad nyraagaad baigaa iljegnyyd be?...daanch hooson tolgoinuud erh barih deed baigyylagad ni baidag bna daa!!!
2019-12-05
hentiid chingisiin muzeigee barihgyi de. tend juulchin geed gadnii banknii zeel heden arvan saya dollar avch bgaa biz dee. ezen haanii ner barisan hyreelengiin nertei heden luivarchidaa.
2019-12-04
Энэ газар аль хэдийн хэн нэгэний хармаанд орсон байж магадгүй. Театар музейнүүдийг бүгдийг хотоос гаргана гэж ярьж байсан шүү. Баян дарга нарын гараар орсон байхоо
2019-12-04
яг тэгнэ ээ байгалийн музей урагшаагаа Богд ууьны нэг амнд очих юм гэсэн барьталаа удах л байхдас
demjine:
Zuwuu zuw...shine saihan barilga barihad yun bolohgui gej...toosgoor barisan nurj bgaa aimshigiin barilga shuu dee
2019-12-04
Чулуун:
Яг үнэн
2019-12-04
монгол:
Заа үүнийг ямар элэнцийн түүхийн дурсгал гэдийм бэ? Чингис хааны музей бариулахад тээр саад хийх гэж, хужаагийн өгсөн мөнгөнд шунасан хэдэн лүд байнаа байна
2019-12-04
Чулуун:
Яг үнэн
удвал:
aigaa yumaa nuraahad menge,hunhuch zarj baihaar buteehiig bodohgui yum aa.gazriig ni manai maanag har avsan gee biz dee
2019-12-04
zochin:
Yun svr um
2019-12-04
Нэг муу байшин юугаа түүхийн дурсгал бэ. Зарим хүмүүс хэтэрхий туйшрха юм даа
2019-12-04
зочин:
Энэ батугай үнэт зүйлээ алдахад ган хийх дуу гаргаагүй байж больж үз.Шинэ сайхан музей барих гэж байна.
2019-12-04
Хайран сайхан түүх соёлын дурсгалт музейн барилга.Энэ хотод түүх соёлын юм үлдэх болов уу.Нураагаад л байх бололтой юм./Цагаан хаалга байна/
2019-12-04
эгэл жирийн иргэдийн бодол:
Энэ янзаар байраад бавал Үлдэж янз байхгүй л байна . Тун хармсалтай. Өөр шигээ үүх түүхээ үнэлж мэдэхгүй балчируудыг ашиглж сохороор багуулж цахимаар довтолгондоо гарууд хүүкорк. Хэлэх үг алга даа,халаг халаг
uuu saihan
2019-12-04
Нурааж байгаа дээр уеийн гэгдэж байгаа барилгуудын яс чинар одоогийн зарим нэгэн шинэ барилгын дэргэд аргагуй л чанартай байх юм даа уунээсээ дээрдуулж л барих хэрэгтэй байх даа
2019-12-04
Хүүхэд багачуудаа нурангинд даруулж үхүүлэхгүй юм бол даруй нурааж шинэ барилга барих хэрэгтэй