Эрмитаж: У.Хүрэлсүхэд "Чингисийн чулуу"-ны хуулбарыг бэлэглэнэ
2019-12-04

 

ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Санкт-Петербургт зочлох Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд "Чингисийн чулуу" монгол хэлний бичгээр бичиж үлдээсэн дурсгалын хуулбарыг бэлэглэнэ гэж Эрмитажийн Ерөнхий захирал Михаил Пиотровский мэдэгдснийг ТАСС агентлаг дамжууллаа.

 

"Эрмитажийн өдрүүдээр /12 дугаар сарын 7-9/дэлхийн өнцөг булан бүрээс манай анд нөхөд цугладаг. Бид тухайн жилд хийж бүтээсэн ажлаа дүгнэн, Потанины сангийн тэтгэлгүүдийг гардуулан, гурван ахмад дайчинд очир эрдэнийн тэмдэг гардуулдаг. Энэ жил өөр нэг үйл явдал нэмэгдэж байгаа нь Монгол улсын Ерөнхий сайдын айлчлал бөгөөд бид түүнд "Чингисийн чулуу"-ы хуулбарыг бэлэглэнэ" хэмээн Пиотровский мэдэгджээ.

 

“Чингисийн чулуу" буюу “Чингисийн чулууны бичиг” нь Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг бөгөөд өдгөө ОХУ-ын Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж байгаа.  Гэрэлт хөшөөг 1224 он эсвэл 1225 оны үед босгосон гэж судлаачид үздэг. Хөшөөн дээрх бичгийн агуулгын талаар өнөө хэр нь маргаантай байдаг юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
ha ha ha:
chi yamar yanziin teneg be?hezee byzaaj bailaa!odoo byzaadag bol delhiigeer dyyrenh ylas oron byr syygih bolno!chi yamar arilchihsan tolgoitoi dendyyk?be?.....
2019-12-05
setgel hedelmeer l yum bna!:
delhiigeer tarsan yumnyydaasaa olj abah ni bidnii chyhal yilsiin tyyh yum!!!said daan bayarlalaa!
2019-12-05
Zochin:
YUn huulbar origoo butsaaj aviy. ezen n bid bizdee.hulgaich orsuud butsaaj ogoh estoi
2019-12-04
Bucaaj ugvul yaasiin:
Orosuud hulgailj avsan chuluugaa bucaaj uguh boloogui yum baihdaa?
2019-12-04
ha ha ha:
chi yamar yanziin teneg be?hezee byzaaj bailaa!odoo byzaadag bol delhiigeer dyyrenh ylas oron byr syygih bolno!chi yamar arilchihsan tolgoitoi dendyyk?be?.....
Hechneen udaa huulbariig ni begeglej hulhidna ve, jinheniig ni avaad ireech Eronhii Said aa.
2019-12-04