Автобус шатжээ
2019-12-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобус шатаж байна гэсэн дуудлага  2019.12.03-ны өдрийн 12:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 12:56 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн “Шаолин SLG6759” загварын дунд оврын автобус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Shuud.mn
Сонин хачин