“Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2019-12-04

 

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулагдаж буй албан ёсны арга хэмжээнүүдийн эхлэл болж “Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр/2019.12.04/ нээгдлээ.

 

Ардчиллын ахмад зүтгэлтэн, зураач Л.Хадбаатарын "Ардчиллын алтан шонхрууд” уран бүтээлийн дээж болох ардчилсан хувьсгалын үйл явцыг зургаар илэрхийлсэн 400 гаруй бүтээл тус үзэсгэлэнд тавигджээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, "Ардчилсан ахмадын холбоо"-ны тэргүүн Ш.Батбаяр, "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн С.Одонтуяа болон ардчиллын анхдагчид оролцож, зураач Л.Хадбаатарт  баяр хүргэлээ. “Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжлэх юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ихэнх нь хэрээ болсондоо
2019-12-04