У.Хүрэлсүх Москва хотод болж буй Бизнес форумд үг хэлэв
2019-12-04

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо зохион байгуулагдсан ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

 

Тус айлчлалын тохиолдуулан манай талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, МҮХАҮТ хамтарч Евразийн эдийн засгийн холбоо болон Оросын ХАҮТ-тай хамтран энэхүү бизнес форум болон үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломж бололцоог нээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид, томоохон экспортын компаниуд оролцож, хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг хийлээ.  Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой байв.

Эх сурвалж: Zasag.mn

Shuud.mn
Сонин хачин
789666:
Зайлуул ёстой л ОРК царайлаад зогсож байна даа. Оросоор Сайн байна уу ч байхгүй нөхөр дөө, ямар л сайн даа, оросууд мань мангарыг "Мотоцикль унасан толгойгүй товарищ" гэж шоолж ярихав дээ. Олигтой ч бүтээсэн юм байхгүй худлаа бааахан Санаж явьяа гэдэг утгатай "Санамж бичиг" зуруулаад амбаардаад буцааж байх шив дээ хөөрхий. ГХЯ ч гэж хогийн шаарууд ийм айлчлал хийлгэж байх гэж ....?????
2019-12-05
Nam bus irgen:
Huuk ajil hiij bna oo. Ovtshaaruud idej uusan hugshin burhinuud jduchidiinhee tolgoig l tsavchij chadahgui bna daa. Neg dor olon ajil amjuulah geheer hugatsaa tsag davchuu baih shig bna. Harj l baiya. Songuulias umnu amjuulahgui bol tanai nam koliya bolno shuu.
2019-12-04
орк царай гаргаад зогсож байгааг хардаа олигтойхон ч мэндэлж бадаагүй байх өө. ккк
2019-12-04