Ц.Нямдорж: Манай хуулийнхан хуулиа гишгээд мөнгөний хойноос явцгаадаг болсон
2019-12-04

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ”, 41.2-т “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулав. 

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэр дэвшигч Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналтай байгааг тэрбээр танилцуулсан.

 

Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ. 

 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Шүүгч нараа  яаж томилж байна вэ?"Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр" гэдэг. Хэрэг уншиж үзээгүй хүн шүүгч хийж чаддаггүй юм. Багш нар баахан юм уншиж байгаад оюутнуудад заадаг улс. Сайд хийж байгаад УДШ-ийн шүүгч болоод дараагаар нь ажлаа өгч байсан түүхийг мэднэ. Би Дээд шүүхийн шүүгч нарын хийж байсан ажлыг хийж байсан хүн. 

 

ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр:

 

-Улсын дээд шүүх 24 ерөнхий шүүгчээс бүрддэг. Дөрөв нь багш хийж байгаад УДШ-ийн шүүгчээр томилогдсон багш байна. 

 

Нэр дэвшигч Б.Амарбаясгалан: 

 

-Би 1995 оноос хойш МУИС-д багшилж байгаа. Онолын болон хууль хэрэглээний хичээл зааж эхэлсэн. Хууль хэрэглээний хичээл дээр хавтаст хэргийн материалыг уншуулж ирсэн. Мөн өмгөөллийн ажлыг 1999 оноос хойш хийсэн. 100 гаруй хавтаст хэргийг уншиж байсан. 

 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

 

-Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжээд эхлэхээр ШЕЗ шинээр зохион байгуулагдана. Ирэх оны тавдугаар сарын 25-ныг хүртэл шинээр бүрэлдэхүүн томилох уу?

 

ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр:

 

-Таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй явдаг хэрэг маргаан зогссон. Шүүгчийг түдгэлзүүлсэн тохиолдолд хэрэг маргаан шийдэх боломжгүй. Шүүхээр шийдвэрлэгдсэний дараа чөлөөлөх асуудал яригдана. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

 

-Хэрэг уншиж сураарай. Дээд шүүхийн шүүгч хүн анхан шатандаа 4-5 жил ажилласан, зовлон үзсэн, шүүн таслах ажиллагааг мэддэг болсон, хүндэтгэдэг, алдаанаас хол байдаг. Их шударга гэж хэлж чадахгүй, бага зэрэг шударга байгаад өгөөрэй. Шүүх шударга ёсны баталгаа гэдэг. Гэм зэмгүй хоёр хүн ял эдэлж байгаа. Хэдэн жил эдлүүлж болох юм. Их тамлаж байна. Манай хуулийнхан томилогдохын өмнө жигтэйхэн зөөлөн байдаг. Томилогдсоны дараа мөнгө, албан тушаалтны нүд дагаад зарчмаа гээгээд, хуулиа гишгээд мөнгөний хойноос явцгаадаг болсон. 

 

Ийнхүү гишүүд хэлэлцээд, УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийг чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Насаараа гишүүн 5 удаа хуулийн сайд хийчээд саран дээрээс ирсэн юм шиг хуцахын өөрөө л хуулийн байгууллагаар тоглож самардаг биздээ
2019-12-12
Б.ЦОГТГЭРЭЛ:
ИСМЭЛ НЯМДОРЖ ӨӨРИЙГӨӨ Л ХЭЛЭЭД ИЛЧЛЭЭД БАЙХ ЮМ !!!
2019-12-10
Шудрага иргэн:
Нямдорж сайд, ФБ-нхэнд дэмжлэггүй байж болно. Ард түмэн мэдээд дэмжээд байдаг, ямар ч үгийг хэнээс ч нуулгүй айлгүй хэлдэг хүн. Түүнд нь хоролхсон хүмүүс ч нилээн байдаг байх, сүүлийн үеийн дайралтууд бол аллагын захиалсан хүний явуулгаар цөөн хүнээс эхлэлтэй ч, дагаж хуцдаг сохор нохойнуудын улиан их байдаг. Дутагдалгүй хүн байдаггүй нэг орон сууцанд орж, нэг жип унаа л биз, өчнөөн тэрбумаар эргэж төлөлгүй идчээд ажиг ч үгүй байгаа нөхдүүдээ ардчилалынхан яах ч үгүй л байгаа. Эцэст нь үнэн үгийг хайргүй хэлдэг хүнээс сүүлийн үеийнхэн айгаад байдаг болсон нь өөрсөдөд нь бас учир байдгийн л гэрч болж байдаг
2019-12-10
иргэн:
Нямкагаас бусад нь уу. Өөрөө яасан бэ
2019-12-06
Малард
2019-12-05
Хаха. Нямка өөрөө мөнгөний төлөө яаж явсан явж байгаа чинь ингэж ил болж байхад мөн ярив аа
2019-12-05
Зочин:
Нямка хашир хүн үнэн л үг хэлсэн байна.
2019-12-05
Зочин:
Бараг л үнэн хэлж
2019-12-05
Ням өвгөн дандаа худлаа шударга царайлж, дандаа худлаа том том баана. Дандаа л өөрийгөө хамгийн мундаг нь гэж худлаа шаана.
2019-12-04
Зочин:
Нямдорж мундаг мэргэжилтэн.Түүний нэр төрийг ичгүүргүйгээр гутаах гэсэн явуулга газар авч юу ч мэдэхгүй хов жив хөөцөлдөгч нар элдвийн зүйл бичиж байгаа нь үнэхээр гутамшиг
2019-12-04
Малард
Иргэн:
Зөнөг Нямдоржийн өөрийнх нь үзүүлж байгаа жишээгээр л наад хуулийхан чинь яваад байгаа юм биш үү?
2019-12-04
зочин:
иргэний хэргийн танхимын ажил шүүхээр хэрэг шийдвэрлэгдсний дараа шийдвэрлэнэ гэвэл нас гүйцэхгүй юм байна ажлаа явуулах арга зам хайгаач дээ ямарч мэдлэггүй ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гээд олон нийтээ бодохгүй ямар сонин хүмүүс вэ
2019-12-04
ККК. ямкаа минь одоо гоншигноод яахав дээ. Та энэ салварыг 20 гарүй жил удирдсаны үр дагвар нь ийм л байна ш дээ. Та энэ үр дагвараа хэнтэй хуваалцах гээд гоншигноод байгаа юм бол. Гайхмаар !!! Та өөрийнгөө болохоор өндөгөө дарсан бүргэд шиг,бусдад бол арслан бар шиг авиралдагаа эргэж нэг бодмоор юм. Ний нуугүй шууд хэлэхэд Монголын хуулийг гууль болгоход таны оруулсан хувь хэмжээлшгүй их ээ
2019-12-04
Нямшулам:
Нямшулам зурагтгүй орох оронгүй 2 муу амаартай хэцүүхэн аж төрж бгаа хуулийн сабарт олон жил ядуу амьдарч бгаа хөөрхий шулам юм бган
2019-12-04