Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг батална
2019-12-05

 

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

 

1.Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

 

2.Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал;

 

3.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

 

4.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

5.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

6.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Shuud.mn
Сонин хачин
Ард иргэдээ мөнгөний дарамтанд оруулах гэдэгийг мартсан байна
2019-12-05