Монголын говьд авсан гэрэл зураг дэлхийн шилдэгт багтлаа
2019-12-05

 

Лондоны байгаль шинжлэлийн музей жил бүр байгалийн шилдэг гэрэл зурагчныг шалгаруулах уралдаан зохион байгуулдгийн дээр  LUMIX People's Choice Award үзэгчдийн таашаалд нийцсэн гэрэл зургийн шагналыг гардуулдаг. 

 

Уралдааны шувтаргын шатанд шалгарсан гэрэл зурагчдын бүтээлийг энгийн хүмүүс санал өгөх замаар шалгаруулдаг аж. 

 

Энэ жилийн уралдаанд дэлхийн 100 гаруй орноос 48 мянган гэрэл зураг оролцсоноос 25 зургийг сонгон авсан байна. Харин ялагчийг ирэх оны хоёрдугаар сард тодруулах юм. 

 

2019 оны байгалийн шилдэг гэрэл зургийн уралдаанд ирсэн хамгийн өндөр үнэлгээтэй зургуудыг хүргэж байна. 

 

 

Монголын хүйтэн өвлөөр ан хийхээр гэтэж буй мануул. ОХУ-ын гэрэл зурагчин Валерий Малеев. 

 

 

Чилийн Патагони дахь Торрес-дель-Пайн үндэсний паркад амарч буй пума. Германы гэрэл зурагчин Инго Арднт 

 

 

Антарктид дахь хос оцон шувуу. Гэрэл зурагчин тэднийг харах үед тэд өндгөө дарж байгаа мэт харагджээ. Өндөг дарах үе хараахан болоогүй байсан тул гэрэл зурагчин гайхан ойртон очиход өндөг биш цасаар хийсэн бөмбөлөг байсан гэнэ. Тэд ийнхүү өндөг дарахдаа бэлтгэж байсан бололтой хэмээн гэрэл зургийг авсан Германы зурагчин Стефан Кристман өгүүлжээ.

 

 

 

Испанийн Валенси дахь хатсан модон дээрх шувууд. Испанийн гэрэл зурагчин Сальвадор Колвэ Небот 

 

 

Монголын говь дахь алаг даага. Энэ амьтны том чих нь илүүдэл дулааныг зарцуулахад тусладаг бөгөөд ингэснээр хэт халуунд сэрүүцдэг аж. ОХУ-ын гэрэл зурагчин Валерий Малеев 

 

 

Австрийн Өндөр Тауэрн үндэсний парк дахь тарвагнууд тэднийг ойроос харж, зураг авахад “дуртай”. Австрийн гэрэл зурагчин Майкл Шобер 

 

 

Эвш бамбаруушийн хамт. Эвш мод хөрвөөж эхлэхэд бамбарууш нь даган дуурайж эхэлжээ. Германы гэрэл зурагчин Марион Вольборн 

 

 

Юкатан муж дахь дархан цаазат газар фламинго дэгдээхийгээ хооллож байгаа нь. Дэгдээхий төрөөд ердөө тав хонож байгаа бөгөөд сүрэгтээ нэгдэхийн тулд дахин долоо хоног үүрэндээ байна. Мексикийн гэрэл зурагчин Контерас Кооб 

 

 

Кенийн хойд зүгт байх Лева амьтны хүрээлэнгийн хамгаалагч Элиас Мугамби гэрээсээ хол олон хоногийг өнчирч үлдсэн хирсний зулзагнуудыг арчлахад зарцуулдаг. Канадын гэрэл зурагчин Мартин Бузора 

 

 

 

Бөгтөр халим Британийн Колумбын эрэг орчимд ангуучилж байна. АНУ-ын гэрэл зурагчин Жейк Дэвис 

 

 

Кенийн үндэсний дархан цаазат газар болох Масаи-Мара дахь ирвэс. Кенийн гэрэл зурагчин Клемент Мванги 

 

 

Лондонгийн метро дахь хулганууд зорчигчдын хаясан хүнсний хэлтэрхийн төлөө “тулалдаж” байна. Их Британийн гэрэл зурагчин Сэм Роули. 

 

 

Канадын Вапус үндэсний парк дахь цагаан баавгай бамбаруушнуудын хамт. Испанийн гэрэл зурагчин Фрэнсис де Андрес 

 

 

Филиппиний Верде арлын цутгалан дахь загаснууд. АНУ-ын гэрэл зурагчин Дэвид Даубилет 

 

 

Хятадын Шэньси дэх төвд торонд орсон хулсны  баавгай. Хулсны баавгайг торонд хорих биш харин онгон байгальд тавихын тулд хэрхэн өсгөж, үржүүлэхтэй холбоотой тодорхой төлөвлөгөө байхгүйн улмаас энэ төрлийн төвүүд байх ёстой эсэх нь улам бүр эргэлзээ дагуулж байна. Шведийн гэрэл зурагчин Маркус Вестберг 

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Chaawaasdaa ene odo neg erliiz nohor bichsen Bhda
2019-12-08
yund saixan mongolchuudiig doromjlov xedxen muu hun baina
2019-12-05
BALIAR HULGAICH ARHICHIN MONGOLCHUUD HUJAANUUDIN BOOL BAIHDAA TAARSAN HOGNUUD
2019-12-05