Ирц бүрдээгүйгээс чуулган эхлээгүй байна
2019-12-05

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлосон ч эхлээгүй байна. Учир нь 22 гишүүн гадаад, дотоодод томилолттой яваа аж. Өнөөдрийн хуралдаанаар  Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  зэрэг 6 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Мөн Хуульзүйн байнгын хороо Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэн, дүгнэлт гаргавал энэ 7 хоногийн чуулганаар хэлэлцэх юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин