ШУУД: Шүүх засаглал авлигад идэгдлээ гэж би шүгэл үлээсэн
2019-12-05

 

11:50 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Шударга ажиллаарай, Батбаяр аа. Улстөрчдийн нөлөөлөлд орохгүй, зөвхөн хууль л нөлөөлнө шүү, шүүгч нарт.

 

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Миний бие шүүх засаглал авлигад идэгдлээ гэж би "Цензургүй яриа"-нд хэлээд шүгэл үлээсэн. Тэгэхэд зөвхөн ганцхан хэрэг дээр 17 шүүгчийн бүрэн эрх түдгэлзээд байгаа. Иргэний маргаануудыг эцэслэн шийдэхгүй нь төр зарчимдаа хүрч чадахгүй байна. Тиймээс УДШ-ийг нэн яаралтай бүрэлдэхүүнтэй болгох хэрэгтэй. Иргэний эрх ашиг хөндөгдөөд байгааг УИХ-ын даргын сонорт чуулганы танхимаас хүргэе гэж бодсон юм. Бид хууль, эрхзүйн салбарт олсон ололтоосоо ухрамгүй байна. Мэргэшсэн тогтолцооноосоо бид нэг ч алхам ухарч болохгүй байх.

 

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар:

 

-Шүүхэд итгэх иргэдийн асуудал чухал. Зөв хүнээ сонгон шалгаруулах нь хамгийн чухал байна. Б.Амарбаясгалан багшийн хувьд Эрүүгийн танхимд ажиллахаар байгаа. Эрүүгийн чиглэлээр 20 гаруй жил судалгаа хийж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан онолын бөгөөд практикйн туршлагатай хүнийг оруулж ирж байгааг дэмжиж байна.

 

Ийнхүү гишүүд үг хэлж дууслаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Шүүхийн хараат бус байдлыг хангаж ажиллах талаар анхаарч ажиллах хэрэгтэй. УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцсан талаар Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ. Нэр дэвшигчид амжилт хүсье" гэлээ.

 

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийг хэлэлцэж байна

 

11:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 1:30 цаг хойшилж эхэллээ. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг хэлэлцэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулав. 

 

 

УДШ-ийн шүүгчээр нэр дэвшигч Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналтай байгааг тэрбээр танилцуулсан. Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
SHAVI NAR N AVILGACHID BGAADAA...YU ZAAJIISAN YM BOL OO...UMHII AVILGACHIN SHUUGCHID ULS ORNIIG ULS TURCHIDTEI NIILJ HUMURJIINDUU...
2019-12-05
Teneg:
Bas l mangar garshdee
2019-12-05