Ажил олгогчдын 40 хувь нь байгууллагын шинэ жил зохион байгуулахгүй

ОХУ-д явуулсан судалгаагаар тус улсын ажил олгогчдын 38 хувь нь байгууллагын шинэ жил зохион байгуулахаар төлөвлөөгүй гэсэн дүн гарсан талаар RT мэдээллээ.
Судалгаанд оролцож, байгууллагын шинэ жил тэмдэглэхгүй байхаар шийдсэн гэж хариулсан ажил олгогчдын 47 хувь нь "шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах онц шаардлагагүй", 39 хувь нь "зугаа цэнгэлд зориулж зардал төсөвлөөгүй" гэсэн бол хоёр хувь нь "баяр зохион байгуулж амжихааргүй болсон" хэмээн хариулжээ.
Харин байгууллагын шинэ жилийн баяр зохион байгуулахаар урьдаас төлөвлөсөн ажил олгогчдын 85 хувь нь баярын ширээнд согтууруулах ундаа оруулна гэсэн бол 77 хувь нь тусгай танхимд, харин үлдсэн хэсэг нь оффис дээрээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ