Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуулийн өөрчлөлт рүүгээ нулимсан асуудал биш үү
2019-12-05

Төрийн байгуулалтын байнгын хороо эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Сонгуулийн хуулийн ажлын хэсгиийн ахлагч Л.Энх-Амгалан хуулийн төслийг танилцуулав.  Ажлын хэсэг Ерөннхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгуулийн хуулийг тус тусад нь боловсруулан өргөн бариад байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Сонгуулийн хууль бол маш хариуцлагатай хэлэлцэх ёстой. Хууль боловсруулах явцад улс төрийн 29 нам байсан. 27 намтай нь хэлэлцүүлэг хийсэн. Одоогийн нэгдсэн сонгуулийн хуулийг мань уншаад ойлгодоггүй. Манийг ярихаар нөлөөлөх гэж байна гээд харддаг. ҮХЦ дээр тахимаа өгсөн. Нэр дэвшихэд тавигддаг шаардлага байдаг. Хэдийгээр тунхагласан шинжтэй боловч эх орон ч үзэлтэй байна гэж өөрчлөлт оруулсан. Сонгогдох эрх дээр маш их хязгаарлалт тавьж өгдөг. Ажил, амьдралын туршлагатай хүнийг сонгох шинэ элемент оруулж өгөх хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-УИХ-д мэргэжлийн байгууллын төлөөлөл оруулах талаар ярьдаг. Улс нэг тойрог болохоор эмч, багш, малчны төлөөлөл орж ирэх бололцоотой.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ энэ хувилбарыг оруулж ирээд унагаасан. Гэтэл одоо Сонгуулийн хууль дээрээ оруулаад ирж байна. Энэ Үндсэн хууль зөрчсөн өөрчлөлт болохгүй юу. Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлт рүү нулимсан асуудал болохгүй юу. Намаас 26 хүн улсын хэмжээнд өрсөлдөнө гэнэ. Бие даагч хүн яаж улсын хэмжээнд өрсөлдөх вэ?

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Бие даагч "улс нэг тойрог"-т өрсөлдөх боломжгүй. Улс төрийн намууд л энэ тогтолцоон дээр өрсөлдөх эрхтэй. Бие даагч тойрог дээр нэр дэвших нь нээлттэй. Сонгуулийн хуулинд зардлын дээд хэмжээг зааж өгч байгаа.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авав.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
gungaa:
Etsiin etsest er munguur l songuuli yvuulah tuhai yriad bh ymdaa . bie daaj oroh hund nam gej munguur zodoh uusver bh uu? Yrij yrij l bas bosogo mungu geed balairah ymdaa.
2019-12-05
Зочин:
Ардын намунэхээр болохгуй байна шуу ард тумэнг балай мэдэхгуй мангар гэж бодож байгаа бол уйчлаарай ард тумэн сонголттой хийнэ шуу
2019-12-05