Тэргүүн хатагтайн зоогийн ширээнээс Met Gala-гийн үдэшлэг хүртэл
2019-12-05

 

 

1918 онд АНУ-ын 28 дах ерөнхийлөгч Вудро Вильсоны хүсэлтээр Цагаан ордноос 1,700 ширхэг шаазан эдлэл захиалснаар Lenox брэнд нь ерөнхийлөгчийн зоогийн ширээнд заларсан анхны шаазан эдлэлийн компани болсон юм. Үүнээс хойш брэндийн цуглуулгууд нь Франклин Д. Рузвельт, Харри С. Труман, Рональд Рейган, Жорж Уокер Буш, Билл Клинтон гээд АНУ-ын Цагаан ордонд ажиллаж амьдарч байсан үе, үеийн зургаан ерөнхийлөгч ба тэдний гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнд болон төрийн тусгай үйлчилгээнд хэрэглэгдэж иржээ. Ингэж Lenox брэнд гар аргаар урласан олон янзын хээ, шигтгэмэл дүрс бүхий давтагдашгүй загварууд болон гайхалтай чанараараа дэлхийн тэргүүлэгч гангар шаазан эдлэлийн брэнд гэх нэр хүндийг дэлхийн нөлөө бүхий эрхмүүдээс эхлээд энгийн ард иргэдийн дунд олж авч чадсан юм. Ингээд ч зогсохгүй тэд Donna Karan, Marchesa, Kate Spade зэрэг дэлхийн тансаг зэрэглэлийн загварын орднуудтай хамтран давтагдашгүй бүтээлүүд туурвисаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Lenox брэндийн Marchesa ордонтой хамтран урласан 24 каратын алтан чимэглэлтэй, цэцгэн хээтэй, зөөлөн ягаан өнгийн шаазан эдлэлийн цуглуулга Метрополитен урлагийн музейгээс жил бүр зохион байгуулдаг Met Gala 2019 үдэшлэгийн зоогийн ширээг чимэглэн, загвар, урлаг соёлын нөлөө бүхий төлөөлөгчдийн таашаалыг хүртсэн билээ.

 


 

130 жилийн турш үргэлжилж буй инноваци

 

Хамгийн анх Lenox брэнд 1910 онд “Belleek” гэх зөөлөн цайвар өнгийн шавраар хийсэн, гадаргуу дээрээ цэцгэн хээтэй гоёмсог аяга тавагны цуглуулга гаргаж байжээ. Үүний дараа 1917 онд тэд чулуун бараар хэвлэсэн өнгөт хээ угалзаар шаазан эдлэлүүдээ чимэглэн туршилт хийсэн бөгөөд шинэлэг элементтэй “Mandarin” ба “Ming” гэх анхны загваруудаа танилцуулсан нь асар их амжилт олж, 50 жилийн турш өндөр эрэлттэй хэвээр байсан юм. Харин тэд 1918 он гэхэд паалангаар цэгэн толбо тавих техник нэвтрүүлснээр илүү баялаг детальтай, гоёмсог хээ урлах боломжтой болсон байдаг. Улмаар тэд зааны ясан өнгөтэй шаазанг орлох цасан цагаан шаазан (1963), Temperware гэх хөлдөөгч, зууханд тэсвэртэй шаазан (1972), богино долгионы зууханд тэсвэртэй, металлик чимэглэлүүдтэй (2002) шаазан аяга тавагны цуглуулгуудыг тус, тус урлаж дэлхий даяар хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн юм. Гайхалтай нь дээрх загварууд нь одоог хүртэл эрэлттэй хэвээр байгаа билээ.

 

Shuud.mn
Сонин хачин